Олон нийтийг хамарсан тахлын үед айдсын оронд итгэлЗагвар

Faith Instead of Fear in The Pandemic

5-с 3 дахь өдөр

Хөл хорио  

Айдсыг хүн бүр өөр өөрөөр даван дийлдэг. Бусдыг тавгүйтүүлэх эсвэл асуудал бий болгоход хүргэхүйцээр өөр өөр арга замаар хүмүүс хариу үйлдлийг үзүүлдэг. Бид нөхцөл байдлаасаа холдох, ухрах, зайлсхийх, өөрсдийгөө тусгаарлах гээд байдаг нь элбэг тохиолддог. 

Гэсэн хэдий ч, төрөхөөс чинь …үүнээс ч өмнө энэ асуудалтай нүүр тулахыг чинь Бурхан мэдэж байсан! Хүнд хэцүү үед Бурхан үргэлж тантай хамт гэдгийг санаарай. Айдастай тэмцэлдэх эргэн тойрныхоо хүмүүст ч бас та урам өгөх боломжтой хэмээн би өнөөдрийн чимээгүй цагын үеэр таныг урамшуулахыг хүсэж байна.

АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУЛТУУД 

  • Нийтийг хамарсан тахлын үед урам, итгэлтэй байдал хэрэгтэй байгаа эргэн тойрныхоо хүмүүсийн нүүр царайг төсөөл. 
  • Таны байгаа байдал тэднийг Бурханд итгэх итгэлтэй байдал руу чиглүүлэхэд урамшуулж байна уу эсвэл итгэлтэй байдлыг нь хоосолж байна уу? 
  • Хэрэв та ийм байдлаар амьдарсансан бол хүмүүс таниас юуг олж харах бол гэж та бодож байна вэ? 
  • Эргэн тойрныхоо хүмүүстэй өөртөө байгаа Есүс Христэд найдах найдвараа хуваалцахуйц ямар тодорхой боломжууд танд байна вэ? 
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Faith Instead of Fear in The Pandemic

Айдас олны зүрхийг - Есүст итгэгчдийн зүрхийг хүртэл зуурах үед - бат зогсох цаг ирсэн гэсэн үг юм. Итгэл дотроо зоригтой байх, эргэн тойрныхоо хүмүүсийн зүрх сэтгэлд Есүсийн гэрлийн гэрэлтүүлэх цаг ирээд байна. Таны дотор өөртөө итгэх итгэлийг үлээх боломжийг Ариун сүнсэнд олгохоор Бурханы Үгийг нээхэд Кристианитиворкс-ийн Бэрни Даймэттэй нэгдэнэ үү.

More

Кристианитиворкст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасны төлөө талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://christianityworks.com/