Олон нийтийг хамарсан тахлын үед айдсын оронд итгэлЗагвар
Бүү ай
Нөхцөл байдал ямар муу байгаа талаар л та сонсож байх үед айхгүй байх амаргүй байдаг. Гэсэн хэдий ч Бурхан бол бүхний хянаж байгаа бөгөөд Түүнд найд гэж Библи хэлжээ. Хүнд хэцүү үед Бурхан тантай хамт байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байдлаар амьдарч, үүнд найдах урмыг өнөөдрийн чимээгүй цагийг сонсож байхдаа аваасай гэж би хүсэж байна.
АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУЛТУУД
- Хэдэн хором гарган, хэдэн алхам ухраад, цар тахлыг хэрхэн даван туулж байгаа талаараа бодоод үзэх үү?
- 0-10 гэсэн тооны хэмжүүрээр та үүнийг үнэхээр хэр зэрэг даван туулж байна вэ (0 = цэвэр цочирдол … 10 = төгс амар тайван болоод итгэлтэй байдал)?
- Ямар тодорхой зүйлсэд та санаа зовж байна вэ?
- Дуулал 34-р бүлгийг уншаад … Өөрийнхөө Үгээр дамжуулан танд зүрх сэтгэлд Бурханы шивнэн буй хамгийн чухал 3 амлалтыг жагсаан бичнэ үү.
- Тодорхой асуудлынхаа талаар залбирахад зориулан цаг гарга.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Айдас олны зүрхийг - Есүст итгэгчдийн зүрхийг хүртэл зуурах үед - бат зогсох цаг ирсэн гэсэн үг юм. Итгэл дотроо зоригтой байх, эргэн тойрныхоо хүмүүсийн зүрх сэтгэлд Есүсийн гэрлийн гэрэлтүүлэх цаг ирээд байна. Таны дотор өөртөө итгэх итгэлийг үлээх боломжийг Ариун сүнсэнд олгохоор Бурханы Үгийг нээхэд Кристианитиворкс-ийн Бэрни Даймэттэй нэгдэнэ үү.
More
Кристианитиворкст энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасны төлөө талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://christianityworks.com/