Өдөр тутмын амьдралдаа Эзэний дуу хоолойг Мөнхийн улсаас сонсох ньЗагвар
“Эзэн минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна.”
Өөрийнхөө хүмүүст хандаж Бурхан үргэлж тодоос тод ярьсаар ирсэн. Ахлах тахилчид болоод эш үзүүлэгчдээр дамжуулан Өөрийг нь хайрлан, Түүнээс нь хамааралтай байсаар ирсэн хүмүүст амийг өгөхүйц үнэнийг Тэр илчилжээ. Тэр өнөөдрийг хүртэл Өөрийнхөө хүмүүст хандан ярихдаа үнэхээр дуртай байдаг Нэгэн! Гэвч хэрэв бид харж бас сонсож чадахгүй байх юм бол Христийн дагалдагч мэт амьдрах ямар ч боломж үгүй.
Бурханы үг ховор байхыг төсөөлж та чадах уу? Бурханаас сонсолгүйгээр олон өдөр, магадгүй олон жил болохыг та төсөөлж чадах уу? Энэ нь үнэхээр айдас төрүүлэм найдваргүй сонсогдож байна. Гэхдээ ийм л зүйл 1 Самуел номд болсон юм. Түүний дуу хоолойг сонсохыг үнэхээр их хүсэн тэмүүлж байхад нь залуу эрд Өөрийгөө илчлэхийг Тэр сонгожээ.
Идэр залуу Самуел Бурханы дуу хоолойг хараахан таньж мэдээгүй байв. Тэр нэрийг нь дуудахыг сонсоод улмаар өөрийн мэддэг цорын ганц арга замаар хариулжээ: дагалдуулагч руугаа тэр гүйн очсон! Гэхдээ Елигийн мэргэн оюун ухаанаар дамжуулан, Самуел тэр дуу хоолой Хэнийх болохыг мөн энэ нь ямар сонсогддог болохыг ойлгож эхэлжээ.
Бурхан дуу хоолойг таньж мэдэх боломжтой. Юуг сонсохоо бид мэддэг байхад л хангалттай аж!
Тухайн үед оролцож байсан Компашён Интернашионал хөтөлбөр дээр би энэ түүхийг уншсан бөгөөд энэ нь надад асар их урам зоригийг өгч билээ. Асар ядуу амьдралтай байсан учраас агуугаар бас зоригтой арга замаар надад Өөрийгөө Бурхан харуулаасай гэж би үргэлж хүсдэг байсан. Гэхдээ Тэр үнэхээр Өөрийгөө надад илчилсэн бол би юу хийх байсан бэ? Тэр надаас юуг хий гэж асуух байсан бол?
Эргэлзээ, найдвар үгүй байдал эсвэл цөхрөлийн оронд Үнэний дуу хоолойг сонсоход суралцагтун. Түүний сайнмэдээг сонсоход чихээ дасгалжуулагтун! Номын хэлбэртэйгээр Өөрийнхөө Үгийг Эзэн бидэнд өгсөн--Түүний Үнэнийг унш, энэ нь Библи дээр зөвхөн танд зориулагдан бичигджээ. Эзэний дуу хоолойг таньж мэддэг дагалдуулагчийг олж аваад тэдэнтэй хамт суралцагтун. Эзэнийг таньж мэддэг бас хайрладаг мөн Эзэний дуу хоолойг эрж хайхад тан таны төлөө залбирах итгэгчдийн эсийн бүлэгт нэгдэгтүн.
Эзэний дуу хоолойд хэрхэн хариулахыг Ели Самуелд заажээ: “Эзэн минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна.” Ямар гайхалтай хариулт вэ. Түүнийг бидэнд хандан ярих тохиолдол бүрд бид үүний адил хариулдаг байх ёстой.
Өөрийнхөө хүмүүст Эзэн Өөрийгөө илчлэхийг хүсдэг. Тэр биднийг удирдан чиглүүлэхийг хүсдэг. Бурханы дуу хоолойг та ялган салгадаг уу? Амьдралынхаа дараагийн алхамд, бизнест, боловсролд, гэр бүлдээ эсвэл үйлчлэлдээ зүг чигийг та эрж хайж байна уу? Хэрэв энэ таны залбирал мөн бол надтай хамт залбираарай, “Эзэн минь айлдаж хайрла. Боол тань сонсож байна.”
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Эзэн өнөөдөр ч амьд мөн бидний амьдралд идэвхтэйгээр ажилласаар буй Нэгэн бөгөөд Тэр Өөрийнхөө хүүхдүүдэд хандан тусгайлан ярьдаг. Гэхдээ заримдаа Түүнийг харахад болоод сонсоход тийм ч амар байдаггүй. Найроби хотын хогийн цэг дээр Бурханы дуу хоолойг ухаарсан эрийн түүхийг судлах замаар Түүнийг сонсох болоод дагах нь ямар байдаг болохыг та харах болно.
More