Өдөр тутмын амьдралдаа Эзэний дуу хоолойг Мөнхийн улсаас сонсох ньЗагвар
Ариун сүнснээс ирдэг үнэн
Арван таван насны төрсөн өдрөөсөө хойш би чуулганд явахаа больсон. Би зүгээр л янзтай хүн байхыг хүссэн ба чуулган тийм ч янзтай сэтгэгдлийг надад төрүүлээгүй. Үүнээс хойших асар олон жилийн туршид би олон асуудалд орсон бөгөөд их тэрслүү амьдралаар амьдарч байлаа. Өсвөр насаа эргэн харах үедээ Бурханы үнэн надад илчлэгдсэн нэгэн тохиолдлыг би сайн санадаг. Харанхуй байдлаас минь намайг дуудан гаргахад Өөрийнхөө үнэнийг Бурхан ашигласан.
Ариун Сүнс бидэнтэй ярьдаг бөгөөд итгэгч ба итгэгч болж хараахан амжаагүй байгаа хүмүүст аль алинд нь Тэрээр үнэнийг илчилдэг. Тэрслүү өсвөр хүүхэд болохын минь хувьд Бурханы Ариун сүнс надад Өөрийгөө илчилсэн. Сургуульд явахыг минь хоёр долоо хоног түр зогсоосон байх үед Ариун сүнс маш тодорхойгоор надтай ярьж, төөрөлдсөн замаас минь намайг гарахад дуудсан юм.
Итгэгч хүмүүс болохынхоо хувьд бид хэзээ ч ганцаараа байдаггүй. Ариун сүнс үйлдлүүдийг минь чиглүүлэн, бидэнтэй ярьж байдаг. Өдөр бүр бидэнд Бурханы үнэн хэрэгтэй байдаг бөгөөд үүнийг Ариун сүнс бидэнд өгч байдаг. Гэхдээ заримдаа бид чих тавин сонсдоггүйн улмаас Түүнийг ярихыг нь сонсож чаддаггүй. Бурхан надтай ярихгүй байна гэж бид боддог. Гэхдээ энэ үнэн гэж үү? Хэрхэн сонсоход бид суралцаагүйд л асуудал байгаа байж болох юм. Ариун сүнс амьдралд маань бичээсээр дамжуулан ярьдаг.
Юу нь үнэн болохыг Ариун сүнс илчлэлгүйгээр зөвт бус хүн үнэнийг хүлээн авах ямар ч боломжгүй. Мөн юу нь зөвт болохыг Үнэний сүнс бидэнд илчлэлгүйгээр зөвт амьдралаар амьдрах ямар ч боломжгүй.
Түүний төлөвлөгөөнд нүдийг маань нээхэд туслуулахаар Христийн дагалдагч бүрд Ариун сүнс өгөгджээ. Харанхуйгаар сохор болгогдсон хүмүүсийн нүдийг Үнэний сүнс нээх болтугай хэмээн залбирахад зориулж хэдэн хормыг гаргацгааж болох уу? Тэнгэрлэг Ааваа, бидэнд үнэнийг өгүүлж, илчилж байдаг Ариун сүнсний төлөө Танд талархъя. Харанхуйд алхан буй асар олон хүмүүст Өөрийнхөө үнэнийг өгүүлж бас илчлэх болтугай хэмээн би залбирч байна, Амен!
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Эзэн өнөөдөр ч амьд мөн бидний амьдралд идэвхтэйгээр ажилласаар буй Нэгэн бөгөөд Тэр Өөрийнхөө хүүхдүүдэд хандан тусгайлан ярьдаг. Гэхдээ заримдаа Түүнийг харахад болоод сонсоход тийм ч амар байдаггүй. Найроби хотын хогийн цэг дээр Бурханы дуу хоолойг ухаарсан эрийн түүхийг судлах замаар Түүнийг сонсох болоод дагах нь ямар байдаг болохыг та харах болно.
More