Аюултай залбиралЗагвар

Dangerous Prayers

7-с 4 дахь өдөр

Миний айдсуудыг илчлээч

Таны санааг зовоодог зүйл юу вэ? Сандаргадаг? Амар тайван биш болгодог? Айдаст автуулдаг?

Би могой, аалз, өндрөөс айх гэх мэт энгийн ердийн айдсын талаар яриагүй байна. Таныг шөнө унтаж байхад сэрээдэг, таны бодолд үргэлж эргэлдэж байдаг тэдгээр зүйлсийн талаар ярьж байгаа юм. Ажлаа алдсан. Одоог хүртэл гэрлээгүй байгаа. Эсвэл гэрлэлтдээ асуудалтай байгаа. Эрүүл мэндийн асуудал. Хадгалж байсан мөнгөө хэрэглэж дуусгасан гэх мэт.

Давидын толгойд ямар айдас эргэлдэж байсныг бид мэдэхгүй, гэхдээ тэр өөрийнхөө аюулгүй байдал болон ирээдүйнхээ талаар санаа зовж байсан нь тодорхой. Учир нь тэр намайг судлан зүрхийг минь мэдээч гэж залбирсныхаа дараа “санааг минь зовоосон бодлуудыг мэдээч” хэмээн залбирдаг (Дуулал 139:23). Тэр хамгийн ихээр айж буй айдсаа Бурхантай хуваалцахыг хүссэн. Айдастайгаа нүүр тулан тэднийг нэрлэ. Давидын төсөөлж бодож байсан бүхий л айдсаас Бурхан илүү том гэдэгт итгэ.

Та ийм төрлийн залбирлыг залбирахад бэлэн байна уу? “Эзэн минь, миний бодол санааг олзолдог тэдгээр зүйлсийг надад илчлээч. Миний хамгийн том айдсыг надад харуулаач. Цаашлаад, намайг айдаст автуулдаг зүйлстэй нүүр тулахад туслаач.”

Бидний айдаг зүйл юу вэ гэдэг нь чухал

Хэдэн жилийн өмнө, яг энэ зүйлийн талаар надад маш хувьчилсан илчлэлт өгөгдсөн юм. Хамгийн их айдаг байсан зүйл минь Бурханд хамгийн бага итгэдэг талбар байсныг Бурхан надад илчилж харуулсан. Гурав дахь охин Анна маань төрсний дараа, миний эхнэр Эмигийн бие муудаж эхэлсэн. Эхлээд бид зүгээр л ядаргааных гэж бодож байсан боловч түүний биеийн тал нь хөшиж эхлэх үед энэ нь илүү ноцтой зүйл юм байна гэдгийг мэдсэн. Эмчээс эмчийн хооронд явсаар тодорхой хариу, зөв онош авч чадахгүй л байлаа. Түүнд илэрч байсан шинж тэмдгүүд улам дордох тусам, миний Бурханд итгэх итгэл ч бас улам суларч байсан.

Энэ айдас нь намайг өөр бусад айдсууд руу хөтөлж, тэдгээр айдас улам томорсоор байлаа. Эми аюултай өвчин туссан бол яах вэ? Би түүнийгээ алдвал яах вэ? Би түүнгүйгээр хүүхдүүдээ өсгөх болбол яанаа. Би цуглаанаа үргэлжлүүлэн удирдаж чадахгүй байхаа. Би урагшилж чадахгүй байхаа. Тэгээд би гэнэт ухаарсан. Шөнөөр намайг унтуулдаггүй байсан эдгээр бодлууд нь миний Бурханд бүрэн итгэж найдаж чадахгүй байсан зүйлс байсан. Би тэдгээр асуудлуудаасаа зуурч, хэрхэн шийдэх арга зам хайж, гэнэтийн тохиолдох эрсдэл бүрийг таан төлөвлөж байсан. Талархмаар зүйл нь Бурханы нигүүлслээр Эмигийн бие аажим аажмаар сайжирч хэвийн болсон боловч, түүнд тулгарсан тэдгээр асуудлууд миний хамгийн муу, сул талуудыг маань илчилж өгсөн юм. Айдас намайг бүрэн эзэлсэн байсан.

Харин таны хувьд? Та өөрөө тавихгүй, зууралдсаар байгаа ямар айдас танд байгаа вэ? Та ямар айдсаа Бурханд өгөхөөс татгалзаж байна вэ?

Бодоод үз дээ. Хэрвээ та гэр бүлийнхээ ирээдүйн талаар айдастай байгаа бол, энэ нь та гэрлэлтдээ Бурханыг нэгт тавьж бүрэн итгэж чадахгүй байгааг илтгэж байгаа юм. Хэрвээ та төлбөрөө яаж төлөх талаар санаа зовж байгаа бол, энэ нь Бурхан таныг бүх зүйлээр хангагч гэдэгт бүрэн итгэхгүй байгааг харуулж байгаа юм. Хэрэв та хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд хэтэрхий их санаа зовж байгаа бол, Бурхан тэднийг бүхнээс хамгаалж аюулгүй байлгана гэдэгт бүрэн итгэхгүй байна гэсэн үг.

Бурхан таны айдсыг илчилж харуулахын хэрээр, Тэр таны итгэлийг босгон байгуулах болно. Танд Бурхан хэрэгтэй. Танд Түүний оршихуй хэрэгтэй. Танд Түүний хүч хэрэгтэй. Танд Түүний удирдан чиглүүлэгч Сүнс хэрэгтэй. Таныг хүчирхэгжүүлдэг Түүний Үг танд хэрэгтэй.

Таны хамгийн их айдаг зүйл таныг Бурхантай хамт өсч хөгжих ёстой талбарыг харуулж байгаа юм. Та юунаас айдаг вэ? Таны санааг зовоож, сэтгэлийг түгшээдэг бодол юу вэ?

Бурхан танд юу харуулж байна вэ?

Та итгэлээрээ хаана өсөх хэрэгтэй байгаа вэ?

Түүнд итгэ.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Dangerous Prayers

Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн "Аюултай залбирал" номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/