Аюултай залбиралЗагвар

Dangerous Prayers

7-с 2 дахь өдөр

Таны хүсэл биелэг 

Урт, чанга, чамин залбирлын оронд Бурханы зүрхийг хөдөлгөдөг залбирал бол энгийн, үнэн сэтгэлийн бөгөөд зүрх сэтгэлийг илэрхийлэх залбирал байдаг. Үүнийг бичих болсон шалтгаан маань ч энэ юм. Миний залбирлын амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бол, миний залбирал үлбэгэр байсны шалтгаан бол би аюулгүйгээр залбирч байсан явдал юм. Би Бурхантай аюулгүйн бүсэд байсан. Би гал мэт халуун байгаагүйн зэрэгцээ хүйтэн ч байгаагүй. Залбирал минь бүлээн байв. Гэвч аюулгүй, бүлээн залбирал биднийг Бурхан уруу ойртуулдаггүй, энэ дэлхийд Түүний хайрыг илчлэхэд бидэнд тусалдаггүй.

Залбирал бол угаасаа л аюултай зүйл. Есүс загалмай дээр амиа өргөхөөсөө өмнөхөн Гетсемани цэцэрлэгт Эцэгтэйгээ хэрхэн залбирсан талаар уншиж байхад залбирлын талаарх нэгэн санаа орж ирсэн юм. Тэр юу болох гэж байгааг мэдэж байсан атлаа үүнээс өөр арга зам байгаа эсэхийг Бурханаас асуусан. Зүгээр л нэг энгийн шавь эсвэл энгийн хүн биш харин Е-С-Ү-С, Бурханы Хүү, бууж өгсөн эмзэг бөгөөд аюултай дараах залбирлаар залбирчээ: "Гэвч Миний хүслээр бус, харин Таныхаар болог" (Лук 22:42).

Тэр хэзээ ч Өөрийнхөө хийдэггүй зүйлээ биднээр хийлгэхийг оролддоггүй. Тэр биднийг тохь тухтай амьдралд биш харин итгэлийн амьдралд дууддаг. Биднийг аюулгүй, амархан, стрессгүй амьдралын хэв маягийг гуйн Түүн дээр ирэхийнхээ оронд, бусдыг өөрсдөөсөө илүүгээр хайрлах замаар эрсдэл гаргахыг Бурханы Хүү уриалдаг. Тэр биднийг өдөр тутмын хүслүүдтэйгээ зууралдан байхын оронд мөнхийн зүйлсийн төлөө тэдгээрийг үгүйсгэх рүү дууддаг. Тэр биднийг өөрсдийнхөө хүслийн дагуу амьдрахын оронд өдөр бүр загалмайгаа үүрэн Түүнийг дага гэж хэлдэг.

Ихэнх хүмүүсийн хувьд залбирал бол сугалаа хожихтой адил, асуудалгүй, стрессгүй, зовлонгүй амьдралыг энэ дэлхий дээр олж авах ховорхон боломж хэмээн боддог байх вий гэж би санаа зовдог. Зарим хүмүүсийн хувьд залбирал бол дуртай дууныхаа үгийг эсвэл хүүхэд наснаасаа сонсож ирсэн дуртай хүүхдийн дууны үгийг дахин давтах мэт ердөө л сэтгэлийн мэдрэмж байдаг. Гэтэл өөр хэсэг хүмүүсийн хувьд, хэрэв залбирахгүй бол улам гэм буруутай мэт мэдрэмжтэй болдог учраас л залбирдаг. 

Эдгээрийн аль нь ч бидэнд өгөхийн тулд ирсэн Есүсийн амьдралыг тусгадаггүй. 

Үүний оронд, Түүнийг дагахаар байгаа бүхнээ орхиход Тэр биднийг дууддаг.

Есүс хүмүүсээс өөрийнхөө хүслийг ардаа орхихыг зөвхөн уриалаагүй. Тэр өөрөө ч бас аюултай итгэлийн дагуу амьдарсан. Тэр уяман өвчтэй хүмүүст гараа хүргэсэн. Янхан хүмүүст нигүүлслийг харуулсан. Мөн аюулын өмнө зоригтойгоор зогссон. Бид Түүний хийснийг төдийгүй Түүний хийснээс ч илүүг хийж чадна гэж Тэр хэлсэн.

Ийм л учраас идэх хоолыг минь ерөөж өгөөч эсвэл "өнөөдөр бидэнтэй хамт байгаач" гэж Бурханаас гуйсан хэвээр үлдэж болохгүй.

Библи дээр, "нигүүлслийн хаан ширээнд зоримгоор очицгоож" (Еврей 4:16а АБ2013) болно гэж бидэнд хэлжээ. Бид айж балмагдан эсвэл эвгүй мэдрэмжтэйгээр биш харин Түүний өмнө өөртөө итгэлтэй, баталгаатай, зоригтойгоор очиж болно. Биднийг ийнхүү залбирах үед, "хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авах" (Еврей 4:16б АБ2013) болно гэжээ.

Таны залбирал бүхэн чухал нөлөөтэй.

Таны хэрхэн, яаж залбирах нь чухал.

Та юуны төлөө залбирах нь чухал.

Таны. залбирал. Бурханыг. хөдөлгөдөг.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Dangerous Prayers

Та итгэл дотроо нэгэн хэвийн, хэвшмэл байхаас залхаж байна уу? Та айдастайгаа нүүр тулж, итгэлээ босгон байгуулж, нөөц бололцоогоо бүрэн ашиглахыг хүсэж байна уу? Энэхүү 7 хоногийн Библи уншлагын төлөвлөгөө нь Life.Church-ийн Пастор Крейг Грошелийн "Аюултай залбирал" номын хэсэг ба таныг аюултай байдлаар залбирахыг уриалдаг. Учир нь Есүсийг дагах нь хэзээ ч аюулгүй байна гэсэн үг биш юм.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Пастор Крейг Грошел ба Life.Church-ийн хамт олонд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/