Аврагдсан мөрөөдлүүдЗагвар
Сэтгэлээр унах мөн шарх нь сорилтыг улам өдөөж өгдөг. Тэдгээр нь бидний сул талууд руу маань улам илүү довтолдог. Мэдэрч буй сэтгэл гутрал, өвдөлтөөсөө салахын тулд бид өөрийгөө тусгаарлах, хэт их идэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох, эсвэл цөөн хэдэн шил дарс уух зэргээр аргацаан сорилтод биднийг буулт хийхэд хүргэдэг. Эдгээрийг хийснээрээ бид өөрсдөдөө би ийм зүйл хүртэх эрхтэй, би илүү сайхан мэдрэмж авах эрхтэй гэж хэлж байдаг.
Бид шаналж, өвдөх үедээ түр зуурын зүйлд мөрөөдлөө золиослох хандлагатай байдаг. Эдгээр зүйлс нь бидэнд түр зууртаа сайхан мэдрэмж болгох боловч, цаашлах юм бол бидний амьдралыг ч сүйрүүлэх боломжтой.
Алдарт Ла Боме дуурьд хоёр эр Парист маш хүйтэн өвөл шаналан зовж буй дүр зураг гардаг. Тэдний нэг нь зохиолч бөгөөд бүтээл туурвихын тулд олон цаг зарцуулах хэрэгтэй байлаа. Гэвч тэр маш их даарч байгаа учраас бичгийн ажилдаа төвлөрч чаддаггүй.
Гал түлэх нүүрс, модны мөнгөгүй байсан зохиолч цөхрөнгөө барсан тэр мөчид өөрийн гар бичмэлээ бүхэлд нь зууханд хийчихдэг. Хэдхэн секундийн дараа гэхэд түүний бичсэн бүх гар бичмэл нь шатаад үнс болон хувирдаг.
Тэр зохиолч мөрөөдлөө, ажиллаж байсан бүх зүйлээ түр зуурын тайтгарлын төлөө золиосолдог. Тэр бууж өгсөн.
Яг ийм түүхийг бид Эхлэл номонд гардаг Есавын түүхээс харж болно. Ядарч туйлдсан, өлссөн тэрээр шинэхэн, халуун шөлний үнэрээр гэртээ эргэж ирдэг. Өлсөж ядарсан тэрээр идэх хоолноос болоод ууган хүүгийн эрх, өв залгамжлалын эрх, өөрт оногдох бүх эрх мэдлээ шөлөөр сольдог. Тэр гэдэс цатгалан байх түр зуурын сэтгэл ханамжийн төлөө өөрийн ирээдүйгээ тэр чигээр нь золиосолсон юм.
Сонсооч, би түүнийг ойлгож байна.
Би шаналж байх үедээ өөрт төрж буй мэдрэмжээ цааш залгидаг. (Би олон удаа бууж өгч байсан!). Би салсныхаа дараа, ганцаардлаа дарахын тулд бусдад тавих шалгуураа доошлуулж, хэн нэгэнтэй болзохгүйгээр шууд л харилцаанд орохыг хүсэх сорилтод орж байсан. Талархалтай нь юу вэ гэхээр, би тэр сорилтод унахад ойрхон байсан ч, азаар уначхаагүй.
Би байшингаа алдаад, дампуурлын ирмэгт ирсэн байх үед хөрш маань надад эмийн худалдаа эрхлэх 6 оронтой тоогоор цалинжиж болох ажил санал болгосон. Тийм сайхан, татгалзахын аргагүй ажилд орох уруу таталт надад ирсэн. Гэхдээ хэрэв тэр ажлыг би хийх юм бол Үнэт эрдэнэсийн ажлыг би хойш тавина гэсэн үг. Түр зуурын санхүүгийн эрх чөлөөний төлөө Бурханы надад өгсөн зорилго, төлөвлөгөөг хойш тавина гэдэг нь миний хувьд тийм ч үнэ цэнтэй зүйл биш байв.
Заримдаа Бурханы өгч буй зорилго, мөрөөдөл биднээс золиос шаарддаг. Үүнээс харахад Бурхан бидний тав тухтай байдлаас илүүтэйгээр бидний зан чанарт санаа тавьдаг.
Хүнд хэцүү зүйлс бидний зан чанарыг төлөвшүүлж эсвэл бүр эвдэж байдаг. Бид түүр зуурын зүйлсийн төлөө мөрөөдлөө орхиж эсвэл зан чанараа бэхжүүлж улам илүү төлөвшихийн тулд тэвчээртэй байж чаддаг.
Түр зуурын зүйлийн төлөө мөрөөдлөө бүү орхи. Өвдөлт, шаналал, урам хугаралт, түр зуурын таашаал мэдрэх зүйлсэд мөрөөдлөө үгүй хийх боломж бүү өг. Бүү бууж өг. Алдах зүйл хэт их байгаа нь ойлгомжтой.
Таны үнэнч, итгэмжтэй байдлын нөгөө талд эрх чөлөө байдаг. Бурханы өгсөн зорилго, төлөвлөгөөний дагуу амьдрах тэр үед та болон таны хүрж чадах тэр бүх хүмүүсийн амьдрал өөрчлөгддөг!
Энэ төлөвлөгөөний тухай
Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг байлаа. Гамшиг, хэн нэгнийг алдах үгүйрэл эсвэл удаан хугацаагаар хүлээх урам хугаралттай та нүүр тулж байсан ч бай хамаагүй таны амьдрал дахь Бурханы мөрөөдөл амьд хэвээрээ байгаа шүү! Найзуудаа, дахин мөрөөдөх цаг ирээд байна.
More