Аврагдсан мөрөөдлүүдЗагвар

Dreams Redeemed

7-с 3 дахь өдөр

Итгэл биднийг амьдралын бэрхшээлүүдэд дархлаатай болгодоггүй. Ажилгүй болох, зүрх эмтрэх, эсвэл хайртай хүмүүс маань цагаасаа өмнө явах мөчүүд байдаг. 

Бидний мөрөөдөл биелэлээ олохоо хүлээсээр (хүлээгээд л бас хүлээгээд л) байдаг өөр цагууд байдаг. Хүүхдийн, хань ижлийн, эсвэл харилцаа сэргээсэй гэсэн мөрөөдлүүд байдаг. Хайртай хүн маань өвчин эсвэл донтолтыг ялан дийлээсэй. Ажлаасаа завсарлага авах мөрөөдөл. Бидний зүрх байхгүйгээ хүсэмжлэн өвдөж хоцроход. Заримдаа, удаан хугацааны өвдөлтөөсөө болоод найдвар маань буурч дахин өвдөхгүйн тулд яваандаа бид мөрөөдөхөө больдог. 

Бурхан бидний мөрөөдөлд санаа тавьдаг. Үнэндээ, Бурхан хүн нэг бүрийн зүрх сэтгэлд "Бурханы мөрөөдөл" - ийг байрлуулдаг. Харин, хэрвээ би мөрөөдлүүдийг Өгөгч, Бурханаас илүү мөрөөдлийг хүсэх юм бол, мөрөөдлийг шүтээнээ болгож байна гэсэн үг. 

Хоёр настай байхаасаа л би нэртэй жүжигчин болохыг хүссээр ирсэн. Хүүхэд байхдаа би киноны баатрын чадвараа хөгжүүлж толины урьд олон цагийг зарцуулдаг байв.  Хүчирхийлэл, дарамт энэ мөрөөдлийг минь ч бас оруулан миний мөрөөдлийн гал тэргийг онхолдуулсан юм. Есүстэй хамт алхаж эхлэх үедээ би дахин жүжиглэх мөрөөдлөө биелүүлэхээр шийдсэн. 

Би асар хурдан амжилтыг олж, амжилтыг босгож байхдаа сайхан цагийг өнгөрүүлж байсан хэдий ч төд удалгүй миний дагаж байсан мөрөөдлөөс илүүтэй Бурхан миний амьдралд зориулсан өөр мөрөөдөлтэй болохыг ойлгосон.  

Үнэнээ хэлэхэд, зарим талаар миний жүжигчин болох хүсэл маань ач холбогдлын утгыг мэдрэхийг хүсэх байсан. Жүжигчний дүрээр хүлээж авч болох байсан олонд танигдах болон олны анхаарал дотор биш Бурхан Өөрийнхөө дотор намайг үнэ цэнийг олохыг хүссэн. Бурхан миний өнгөрсөн амьдралын зовлон шаналлыг ашиглан бусдад эрх чөлөө, найдвар авч ирэх гэж байгааг би бас ойлгож эхэлсэн. 

Би амьдралдаа Бурханы Мөрөөдлийг дагахаар шийдсэн тэгээд 2003 онд, хүний наймаа болон бэлгийн хүчирхийллийн хохирогч бүлэг хүмүүст хүрч дэмжих зорилготойгоор Эрдэнэсийн Санг үүсгэн байгуулсан. Амьдралдаа Бурханы-мөрөөдлийг дагахаар гаргасан шийдвэрийн минь үр дүн болж нөлөөлөгдсөн амьдралуудыг өдөр бүр би олж хардаг! Хэрвээ жүжигчин болох мөрөөдлөөсөө үргэлжлүүлэн зуурсаар байсан бол, бүр муудаа, үүнийг амьдралынхаа шүтээн болгосон байсан бол, надад зориулсан Бурханы мөрөөдлийг алдах байсан байх! 

Бурхан бидэнд бас бидний мөрөөдлүүдэд санаа тавьдаг. Бидний хүсэж байгаа гэж бодох зүйлээс холдуулан хамаагүй өөр зүйл руу чиглүүлдэг нь Тэр бидэнд хангалттай санаа тавьдаг гэсэн үг юм. Тэгэж байж Тэр бидэнд зориулсан мөрөөдлүүд рүүгээ биднийг хөтлөж чадна. 

Таны амьдралд Бурханаас өгөгдсөн мөрөөдөл бий. Энэ нь магадгүй таны аль хэдийнэ чиглээд алхаж байгаа эсвэл огт төсөөлж ч байгаагүй зүйл байж болно. Та гараа дэлгээд мөрөөдөл, төлөвлөгөөгөө мөн үйл явцыг нь Бурханд найдах юм бол, Тэрээр танд зориулсан агуулахад нь байгаа элбэг дэлбэг төлөвлөгөөндөө таныг хөтлөнө гэдэгт би итгэж байна. 

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Dreams Redeemed

Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг байлаа. Гамшиг, хэн нэгнийг алдах үгүйрэл эсвэл удаан хугацаагаар хүлээх урам хугаралттай та нүүр тулж байсан ч бай хамаагүй таны амьдрал дахь Бурханы мөрөөдөл амьд хэвээрээ байгаа шүү! Найзуудаа, дахин мөрөөдөх цаг ирээд байна.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Хармони Гриллод (Би бол үнэт эрдэнэс) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://harmonygrillo.com