Эхлэл 25:29-34

Эхлэл 25:29-34 АБ2013

Иаковыг шөл буцалгаж байтал Есав хээрээс өлсөж ядран эргэж иржээ. Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм. Иаков —Ууган хүү байх эрхээ өнөөдөр надад худалдаач гэсэнд Есав —Би үхэх гэж байна. Ууган хүү байх эрх надад ямар ашигтай юм бэ? гэжээ. Иаков —Өнөөдөр надад тангарагла! гэсэнд Есав түүнд тангараглаж, ууган хүү байх эрхээ Иаковт худалджээ. Иаков түүнд зармагны шөл талхтай өгсөнд тэрээр идэж уугаад, босож явлаа. Есав ууган хүү байх эрхээ ингэж үл тоомсорлов.

Эхлэл 25:29-34-д зориулсан видео