Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 6 дахь өдөр

ХРИСТИЙН ЗАГАЛМАЙ

Христийн загалмай бол Түүний хамгийн агуу алдар нь мөн. Загалмай дээр нас барах хүртэл Тэр Өөрийгөө даруу болгосон учраас Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн. (Филиппой 2:8-9-г үз.) Сатан ба гэмийг ялсан хүч бол загалмай байв.

Христитгэлтнүүд Христтэй хамт загалмайн хүчийг хуваалцдаг. Ариун сүнсээр дамжуулан цовдлогдсон Христ Түүний дотор оршдог бөгөөд загалмайн сүнс Түүнийг зоригжуулдаг. Тэр Христтэй хамт нас барсан Нэгэн мэтээр амьдардаг. Христийн цовдлолын хүчийг Тэр ухаарах үедээ ертөнцийн болоод гэмийн төлөө нас барсан нэгэн мэтээр амьдардаг ба хүч Түүний амьдралд бодит байдал болж эхэлдэг. Энэ нь Цовдлогдсон Нэгэн болох Христ Түүний дотор амьдрах мэт аж.

Бидний Эзэн шавь нартаа хандан, " [your] загалмайгаа авч Намайг дага" (Матай 16:24) гэж хэлжээ. Тэд үүнийг ойлгосон боловуу? Тэд өөр хүн загалмайгаа авч явахыг нь харсан бөгөөд энэ нь маш зовлонтой үхэл гэдгийг мэдэж байлаа. Амьдралынхаа туршид Христ загалмайгаа авч явсан бөгөөд—энэ нь дэлхийн төлөө нас барах үхэх шийтгэл байсан юм. Үүний адилаар, христитгэлт хүн бүр загалмайгаа авч, Түүний төлөө үхэх ч багадана гэдгийг хүлээн зөвшөөрч, Тэр Христтэй хамт цовдлогдсон бөгөөд Түүний дотор цовдлогдсон Нэгэн оршдог гэдэгт итгэх ёстой. "Хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсон" (Ром 6:6). "Христ [Есүст] хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл, тачаалынх нь хамт загалмайд цовдолсон ажээ" (Галат 5:24). Загалмайн энэхүү амьдралыг бид хүлээн авах үедээ Паулын хамт, "Харин бидний Эзэн Есүс Христийн загалмайгаас өөр юугаар ч би үл сайрхана" (Галат 6:14) гэж хэлэх боломжтой болох болно.

Энэ бол сүнслэг байдлын гүн үнэн. Энэ талаар бодож бас залбир мөн Ариун Сүнс танд заах болно. Загалмай дээрх Христийн хандлага, Түүний даруу зан зан анар, дэлхийн бүхий л хүндлэлийг золиосолсон Түүний золиос, Өөрөө Өөрийгөө үгүйсгэх Түүний Сүнсэнд өөрийгөө эзэмдүүл. Түүний үхлийн хүч таны дотор ажлаа хийх бөгөөд Түүний үхэл дотор та Түүнтэй улам илүү адилхан болох ба улмаар "Түүнийг болон амиллынх нь хүчийг бас зовлонг нь хуваалцахыг таньж мэдэх" (Филиппой 3:10) болно. Эрхэм уншигчаа, цаг гарга тэгснээр Цовдлогдсон Нэгэн болохынхоо хувьд Ариун Сүнсээрээ дамжуулан Христ танд Өөрийгөө илчлэх болтугай.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурхантай алхах алхаанд тань өдөр бүрийн тайвшрал, шинэчлэлтийг авч ирэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/