Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 4 дахь өдөр

БУРХАНЫ ҮГ

Бидний Эзэн Бурханы Үгийг өдөр тутмын талхтай зүйрлүүлдэг нь гайхалтай зүйлийг бидэнд зааж байгаа аж. Талх бол амьдралд зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг бид мэднэ. Бид бүгд л үүнийг ойлгодог. Хүн ямар ч хүчтэй байсан хоол хүнс байхгүй бол тэр сульдан улмаар үхэх болно. Ямар нэгэн өвчнөөс болж идэж чадахгүйд хүрэх юм бол би үхэх болно. Бурханы Үг ч бас үүнтэй адилхан. Үгэнд тэнгэрлэг зарчмууд агуулагддаг бөгөөд энэ нь итгэдэг хүмүүсийн дотор агуугаар ажилладаг.

Талхыг идэх ёстой. Би магадгүй талхны талаарх бүхий л зүйлийг мэддэг байж болно. Надад талх байж болох бөгөөд би талхаа бусдад ч бас өгч болно. Гэрт маань талх бий бөгөөд энэ нь ширээн дээр маань бялхам дүүрнээр буй хэдий ч би үүнийг идэхгүй л бол энэ нь байлаа гээд надад огт тус болохгүй. Үүний адилаар, Бурханы Үгийн талаарх зүгээр л мэдлэг мөн тэр ч бүү хэл үүнийг бусдад заах нь надад ашиг тус огт үзүүлэхгүй. Энэ талаар бодох нь хангалттай бус. Үүний оронд би Бурханы Үгээр хооллон, үүнийг зүрхэндээ болоод амьдралдаа оруулах ёстой. Хайр ба дуулгавартай байдал дотор би Бурханы Үгнээс зууран авах мөн зүрхийг маань бүрэн эзэмдэх боломжийг үүнд олгох ёстой. Улмаар эдгээр нь амьдралын үгс болох нь гарцаагүй.

Талхыг өдөр бүр идэх ёстой бөгөөд Бурханы Үгийн хувьд энэ нь бас үнэн. Дуулал номыг бичигч ингэж бичжээ, "ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж, Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгагч…[whose] хүн ерөөлтэй еэ!" (Дуулал 1:1-2); "Хуулийг тань би юутай их хайрладаг билээ! Тэр нь бүхий л өдөржингөө миний бясалгал байдаг" (Дуулал 119:97). Хүчтэй ба хүчирхэг сүнслэг амьдралыг баталгаажуулахын тулд өдөр бүр Бурханы Үгнээс оруулах нь зайлшгүй шаардлагатай.

Тэр энэ дэлхий дээр байхдаа Есүс Эзэн Эцэгийн Үгнээс суралцан, хайрлаж бас үүнийг дуулгавартайгаар дагасан. Хэрэв та Түүнтэй нөхөрлөхийг эрж хайх юм бол Түүний Үгнээс Түүнийг олох болно. Яг л Тэр энэ дэлхий дээр байхдаа үйлдсэнчлэн, Үгээр дамжуулан Эцэгтэй ярилцахыг Христ танд заах болно. Зөвхөн Бурханы алдрын төлөө ба Түүний Үгийг биелүүлэхийн төлөө Түүний адил амьдрахад та суралцах болно.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурхантай алхах алхаанд тань өдөр бүрийн тайвшрал, шинэчлэлтийг авч ирэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/