Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 5 дахь өдөр

ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ

Тэдэнд хуулийг өгөх үедээ Бурхан израильчуудад тушаалыг өгчээ: "Дуу хоолойг минь сонс...Би та нарын Бурхан чинь болно" (Иеремиа 11:4).. Гэвч хуулийг дагах хүч тэдэнд байсангүй. Тиймээс Бурхан Өөрийнхөө хүмүүсийг дуулгавартай байдлын дагуух амьдралаар амьдруулахын тулд тэдэнд шинэ гэрээг өгчээ. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ" (Иеремиа 31:33); "Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ" (Иеремиа 32:40); "Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ" (Езекиел 36:27). Дуулгавартай байдал тэдний зүрхний баяр хөөр байх болно гэсэн баталгааг израильчуудад эдгээр гайхалтай амлалтууд өгчээ.

Дуулгавартай байдлын талаар Эзэн юу гэж хэлснийг хар: "Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн" (Иохан 14:21); "Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна" (23-р эшлэл); "Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно" (Иохан 15:10). Эдгээр үгс нь барагдашгүй эрдэнэс юм. Ийм агуу хайр ба дуулгавартай байдалд амьдрах боломжийг олгох болно гэдэгт бид Христэд итгэх итгэлээрээ бат итгэж болно.

Тэд дуулгавартай байхаас нааш хүүхдээ хүмүүжүүлж чадах эцэг гэж нэг ч байдаггүй. Өөрт нь дуулгаваргүй байхаа үргэлжлүүлсээр буй хүүхдэд зааж чадах багш гэж нэг ч үгүй. Яг таг дуулгавартай байдалгүйгээр цэргүүдээ ялалтад удирдах генерал гэж нэг ч үгүй. Бурхан энэ сургаалийг зүрхэнд тань шивж өгөх болтугай гэж залбир: итгэлийн амьдрал гэж дуулгавартай амьдралыг хэлдэг. Христ Эцэгтээ дуулгавартай амьдарсан шигээр бидэнд ч мөн адил Бурханыг хайрлах хайран доторх дуулгавартай байдал амьдралд маань хэрэгтэй.

Гэвч маш олон хүмүүс ингэж боддог, "Би дуулгавартай байж чадахгүй; энэ бол үнэхээр боломжгүй зүйл." Тиймээ, энэ нь таны хувьд боломжгүй зүйл харин Бурханы хувьд боломжтой. "Та нарыг [His] зарлигуудаараа явуулна"гэж Тэр амласан (Езекиел 36:27). Эдгээр үгийн дагуу залбир, тунгаан бод мөн Ариун Сүнс нүдийг чинь нээх бөгөөд тэгснээр Бурханы хүслийг хийх хүч чадал танд өгөгдөх болно. Эцэгтэй бас Эзэн Есүс Христтэй нөхөрлөх нөхөрлөлөө дараах нэг зүйл дээр онил: чимээгүй, тууштай, эргэлзээгүй дуулгавартай байдал бүхий амьдрал.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурхантай алхах алхаанд тань өдөр бүрийн тайвшрал, шинэчлэлтийг авч ирэх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/