Хэрхэн Библийг уншиж эхлэх вэЗагвар
Библийн үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь
Библи дээр хэлсэн зүйлийг үйлдэхгүйгээр Библийг судлах урхинд бүү ор. — Фрэнсис Чан
Бидний хэлснээр, Бичээсийг унших нь Христтэй дотно харилцаатай болоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ямар ч үйлдэл хийхгүйгээр зөвхөн уншиж судалснаар бид тийм ч хол явахгүй. Христийн дагалдагчдын хувьд бид уншсан, сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх нь биднийг итгэл дотроо өсөхөд тусалдаг.
Бурханы Үг бол бидний зэвсэг. Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц. Бид Бурханы үгийг зүрхэндээ тээх үед, Түүний Үг биднийг нүглээс хол байхад туслахаас гадна бузар муугийн хүчний эсрэг тулалдахад тусалдаг. Бидэнд дайсан байдаг ба түүний хамгийн их хүсдэг зүйл бол Бурхан болон Библид биднийг итгүүлэхгүй байх юм. Бидний сүнслэг дайсан биднийг сурсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй байхыг хүсэж байдаг.
Гэхдээ Библиэс сурч болох хамгийн хүчирхэг зүйлс бол Христ дотор би хэн бэ болон эдгээр үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг юм. Бид бүгдийн итгэдэг нийтлэг худал хуурмаг зүйлс болон, тэдгээрийг даван туулах аргыг доор жагсаан бичвэл:
Бидний итгэдэг худал — Би бүтэлгүй, би юуг ч зөв хийж чаддаггүй.
Бурханы үнэнийг хэрэгжүүлэх — Надад хийхэд хэцүү байж болно, гэхдээ намайг хүчирхэгжүүлэгч Түүгээр би бүгдийг хийж чадна. (Филиппой 4:13).
Бидний итгэдэг худал — Ямар Бурхан гэхээрээ миний амьдралд ийм зүйл тохиолдохыг зөвшөөрдөг байна аа?
Бурханы үнэнийг хэрэгжүүлэх — Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог БҮХИЙ л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг би мэднэ. (Ром 8:28)
Бидний итгэдэг худал — Би үргэлж ийм байх болно.
Бурханы үнэнийг хэрэгжүүлэх — Би Христ дотор байгаа учраас би өөрчлөгдөж чадна. Хуучин би үгүй болж, харин шинэ би энд байна! (2 Коринт 5:17)
Үнэн гэж итгэдэг байсан худал хуурмаг зүйлсийн талаар бодоод үз. Худал зүйлс өмнө нь бидний амьдралын нэгэн хэсэг болсон байсан учраас, бидний амьдралд орж ирэх нь амархан байдаг. Гэхдээ, эдгээр нь Бурханы хамгийн сайн зүйл биш юм. Та нэгэнт л тэдгээр худал хуурмагийг таньж мэдсэн бол, ялалтынхаа талд хүрсэн байна гэсэн үг юм. Үнэнийг мэдүүлэхийн тулд Тэр бидэнд Үгээ өгсөн, яагаад гэвэл энэ нь Түүний үнэн тэр үнэн нь биднийг чөлөөлдөг.
Одооноос байлдан дагуулагчид шиг амьдралаар амьдарцгаая. Бурханы Үгнээс амь ба найдвар өгсөн, чөтгөрийг хөөн зайлуулах хүчийг амьдралдаа хэрэгжүүлцгээе.
Эргэцүүлэхүй
- Та Библиэс уншсан зүйлсээ амьдралдаа бодитоор хэрэгжүүлдэг үү? Эсвэл та сурсан зүйлсээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө дотроо тунгаан бодохгүйгээр дайсандаа зүгээр л хулгайлуулж байна уу?
- Яг одоо танд тулгарч буй хамгийн хэцүү сорилт юу вэ? Амьдралд ялалттайгаар урагш алхахад тань туслах эшлэлийг Бурханы Үгнээс хайж олох цаг гаргаарай.
Энэ төлөвлөгөөний тухай
Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана.
More