Хэрхэн Библийг уншиж эхлэх вэЗагвар

How to Start Reading the Bible

4-с 2 дахь өдөр

Библи унших өдөр тутмын дадлыг эхлүүлэх нь

Хоёр удаа хэзээ ч бүү алдаарай. Хэрвээ та нэг өдрийг алдвал, аль болох хурдан замаа олохыг хичээ. — Жэймс Клэйр

Хэрвээ та Библийг хараахан уншиж эхлээгүй байгаа бол энэ нь магадгүй дааж давшгүй мэт санагдаж байж болох юм. Та хааяа нэг нээж хардаг ч ерөнхийдөө энэ нь таны өдөр тутмын амьдралын нэг хэсэг биш байж магадгүй. Өнөөдөр, бид зарим энгийн алхмуудыг хэрэгжүүлснээр үүнийг өөрчлөх боломжтой.

Библи унших өдөр тутмын дадлыг эхлүүлэх нь тогтсон нэг арга барилтай байх албагүй. Ямар ч аргаар хамаагүй, биднийг унших үед Бурхан бидэнд өөрийн хүчирхэг арга замаар юмсыг илчлэх болно. Дээр дурдсан эшлэлийн дагуу бол: Хоёр удаа хэзээ ч бүү алдаарай. Бурхан бидэнд уурлах болно гэсэн шалтгаанаар биш, Бурхан уурлахгүй. Харин бид илүү олон өдөр алдах тусам, тэр чигтээ зогсоход илүү амархан болчихно. Библи унших өдөр тутмын дадлыг эхлүүлэхэд танд туслах цөөн хэдэн санааг доор сийрүүлье.

Шинэ Гэрээг унш.
Шинэ гэрээ бол эхлэх хамгийн сайн цэг, учир нь Шинэ Гэрээ Есүсийн сургаалууд болон амьдралыг тэмдэглэсэн байдаг. Та дараа нь Хуучин Гэрээг уншихаар нэмж болно, харин шинээр эхэлж байгаа болон Библийг ойлгохгүй байгаа хүмүүст хэлэхэд Шинэ Гэрээ бол таны эхлэг цэг. Шинэ Гэрээ дотроос, Матай номоос эхэлж өдөрт нэг бүлгээр уншаарай. Тэмдэглэл эсвэл асуултуудаа бичиж тэмдэглээд Библи унших аялалд танаас хол илүү явж байгаа найзаасаа эсвэл пастороосоо асуугаарай.

Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳ эхлүүл.
YouVersion дээр бид таны аялалд туслах мянга мянган, яг үүн шиг, Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳг санал болгодог. Библи болон Библийн түүх, гарал үүслийн тухай өндөр мэдлэгтэй олон хүмүүс байдаг бөгөөд эдгээр нь таны ойлголтыг үнэхээр тэлэх болно.  Өдөр тутмын төлөвлөгөөнүүдийг олж эхлүүлэх нь Библиэр алхахад тань тустай.

Удирдамж гуйн залбир.
Библийг өдөр тутам унших бол эхний алхам. Энэ бол хамгийн том алхам! Та Библийг дотор гаднахгүй үргэлжлүүлэн уншиж, сурахдаа, Бурханаас Библийн тухай үнэ цэнэтэй гүн гүнзгий ойлголт харуулахыг асуун залбир. Бурханы үгийн ойлголт дотор үнэхээр өсөхийн тулд Өөрийн үнэнийг таны дотор амьдруулахыг Түүнээс хүсээрэй.

Библийг уншихыг хүсэхгүй өдрүүд амьдралд байх болно. Бусад олон зүйл биднийг тийш чангаах болно. Бид Библийг унших үед үнэхээр ойлгож чадахгүй өдрүүд ч бас байх болно. Энэ бол ямар ч нөхцөл байдалд байсан Библийг унших сонголтоо хийх газар юм. Бидний явж буй зам үйлдэл рүү чиглэхийг ховорхон мэдэрдэг, харин бид үйлдэж эхлэхэд бидний мэдрэмж үйлдлийг дагадаг.

Та Библи унших энэхүү өдөр тутмын шинэ зуршил өөд урагшлахад, Бурхан таны хэзээ ч төсөөлж чадахгүй зүйлсийг танд харуулах болно. Энэхүү хөрөнгө оруулалт нь таны амьдралд урт хугацааны сүнслэг өсөлтийг бий болгох болно гэдэгт итгээрэй.

Эргэцүүлэхүй

  • Та өдөр бүр Библи уншдаг уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
  • Дараагийн 30 өдрийн турш өдөр бүр Библи унших амлалт өгөх тухай бодоод үзээрэй. Энэ уриалгыг хариуцлагатайгаар хамтран хэрэгжүүлэх хэн нэгнийг та олж болох юм. (Та найзуудтайгаа хамт эхлүүлэхийг хүсэж байгаа Библи уншлагын тѳлѳвлѳгѳѳнд тэднийг урьсан ч болно!)
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

How to Start Reading the Bible

Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.