Хэрхэн Библийг уншиж эхлэх вэЗагвар

How to Start Reading the Bible

4-с 1 дахь өдөр

Библи гэж юу вэ мөн Библи яагаад чухал вэ

Библийг сайн элээх нь сүнсээ сайн хооллож буйн дохио юм. — Нэргүй

Библи нь ерөнхийдөө Бурханы Үг эсвэл Бичээс гэж нэрлэгддэг бөгөөд Христийн дагалдагчдын хувьд бидний гарын авлага мөн Есүстэй ойрхон алхахад туслах гол бүрэлдэхүүн хэсэг юм. Библи бидний бүх асуултад хариулдаггүй хэдий ч, Бурхан гэж хэн болох тухай, бусадтай хэрхэн харилцах тухай, хэрхэн зорилготой амьдрах тухай, мөнхийн амийг хэрхэн хүлээн авах талаар чиглүүлэг өгдөг.

Бидний хэлж чадах хамгийн сүрдмээр зүйлсийн нэг бол бид илүү унших хэрэгтэй гэдэг юм. Гэхдээ бид Библийн тухай зарим хүчирхэг үнэнүүдийг сурч мэдэх нь үүнийг өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болгоход урам зориг өгнө.

Эхлээд, энэ нь юу болох талаар ярилцъя.

Библийн бүрэлдэхүүн хэсэг болох...

  • 66 өөр ном нь…
  • ...1500 гаруй жилийн хугацаанд…
  • ...гурван хэл дээр…
  • ...гурван өөр тив дээр амьдарч байсан…
  • ...40 гаруй өөр зохиогчоор…
  • ...Бурханы онгодоор бүгд бичигдсэн

Хэдийгээр эдгээр номууд бие даасан хэлбэрээр бичигдсэн ч, Хуучин болон Шинэ гэрээ хоёулангаар нь дамжуулан нэг л сэдвийн тухай ярьдаг: Энэ бол бидний Аврагч, Есүс Христээр дамжуулан ирэх хүн төрөлхтний аврал юм.

Хуучин гэрээнд Есүсийн амьдрал, үйлчлэлийн ажлыг эш үзүүлсэн 300 гаруй эш үзүүллэг байдаг бөгөөд тэдгээр эш үзүүллэг нэг бүр нь Есүсийн амьдралд биеллээ олсон. Библи хэрхэн, хэзээ бичигдсэн зөрүүтэй байдлын талаар, эдгээр эш үзүүллэгүүдийн ихэнх нь зохиогчдын таамаг байсан гэх, эсвэл тэд бие биетэйгээ хуйвалдан бичсэн гэх ямар ч үндэслэл, шалтаг, шалтгаан байхгүй.

Тэдгээр баримтууд зүгээр л мэл гайхуулна! Библийн тухай судалж сурах нь насан туршийн хичээл зүтгэл байх болно, учир нь бид бол хязгааргүй Бурханыг ойлгох гэж оролдож буй хязгаартай хүмүүс. Гэсэн хэдий ч бид амьдралынхаа туршид өөрсдийн ойлголт дотроо өсөж, үргэлжлүүлэн сурч чадна.

Библийг уншихгүй байх үед бидний амьдрал үнэхээр бусдаар нөлөөлөгддөг болохыг хараад бид гайхаж магадгүй. Нэг өдөр Библи уншихгүй алдвал магадгүй бид том ялгаа мэдрэхгүй байх. Энэ нь бид өвчтэй өдрөө эм ууж байх үед энэ эм үнэхээр сайн нөлөөлж байна гэж боддоггүй, харин эмээ зогсоох үед, бид асар том ялгааг анзаардагтай яг адил юм. Библи бидэнд дандаа нөлөөлж байна гэдгийг магадгүй мэдрэхгүй байж болох ч, өдөр тутам Есүстэй хамт алхахыг орхигдуулбал, бидний сүнс хэрхэн өлсгөлөн болдгийг бид анзаарч харах болно.

Бид энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг үргэлжлүүлэх явцад, өдөр тутмын судлалынхаа зуршлыг хэрхэн хөгжүүлэхийг мэдэж, Бурханы үгийг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийг сурахаас гадна, Бурханд илүү тууштайгаар итгэнэ

Эргэцүүлэхүй

  • Та Библийн ач холбогдол болоод хүчин төгөлдөр байдалд нь итгэдэг үү? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?
  • Хэрвээ энэ таны илүү суралцахыг хүсэж буй талбар бол, олон хүмүүсийн бүх амьдралынхаа туршид олж авсан Библийн тухай болон Библийн хүчин төгөлдөр байдлын тухай баримтуудын үй олон эх үүсвэр, мэдээллүүдийг онлайнаар авах боломжтой.
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

How to Start Reading the Bible

Шударга байцгаая: Библийг унших нь сайхан санаа гэдгийг бид мэддэг, гэхдээ яг хаанаас эхлэх вэ гэдгийг мэдэх нь нэлээд адармаатай. Ирэх дөрвөн өдрийн туршид, Библи яагаад чухал болох, өдөр тутмын унших дадлыг хэрхэн эхлүүлэх, энэ нь бидний өнөөгийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар бид нар суралцана.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.