Чиглүүлэгч зам төмөр: Амьдралдаа харамслаас зайлсхийх ньЗагвар

Guardrails: Avoiding Regrets In Your Life

5-с 5 дахь өдөр

Ажил дээрээ эсвэл гэртээ байхдаа, найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа хэрхэн зан араншингаа хянаж, өөрчлөхийг бид бүгдээрээ аль хэдийнээ суралцсан байдаг. Цэх суу. Гуйж байна гэж хэл. Ийм хувцас өмс. Үүнийг хий. 

Гэсэн хэдий ч, хэзээ нэгэн цагт ойлгогдошгүй зүйлсийг бид хэлж эсвэл хийдэг. Энэ нь ямар нэгэн зүйл асгарахтай адилхан- ууртайгаар дүрсхийх эсвэл гашуун үг хэлэх байж болох юм. Магадгүй бид дараа нь ийнхүү хэлж болох юм, "Яагаад ингэснээ би сайн мэдэхгүй байна!" 

Хэрэв бид үүнтэй нүүр тулахуйцаар шударга бас зоригтой байх юм бол бид үүнийг сайн мэддэг. Энэ нь бидний дотроос гарч байдаг. Есүс болон Соломон хаан хоёр хоюулаа зүрхэн маань юу байгаад асуудал оршдог хэмээн хэлдэг. 

Зүрхэнд маань чиглүүлэгч зам төмөр хэрэгтэй болдог. Учир нь яваандаа зан араншин маань (гадна харагдах зүйлс) дотор маань юу болж байгааг тольдон харуулах болно. 

Дотоод ухамсарт маань дохио өгөхүйц дөрвөн сэтгэл хөдлөлүүд байдаг. Эдгээр нь биднийг түр зогсолт авч, зүрх сэтгэлдээ юу болж байгааг дотогшоо харахад хүргэх ёстой. Тэдгээр нь гэм буруу, уур, шунал болон атаархал юм.

Гэм бурууингэж хэлдэг, "Би чамд өртэй." Би чамаас ямар нэгэн зүйл авсан учраас би чамд ямар нэгэн зүйлийг өгөх өртэй. Гэм бурууд өгөх хариу үйлдэл бол хүлээн зөвшөөрөх юм. Тэр хүнийхээ өмнө хүлээн зөвшөөр; үүнийгээ гэрэлд гарга.

Уурингэж хэлдэг, "Чи надад өртэй." Чи намайг гомдоосон эсвэл надаас ямар нэгэн зүйлийг авсан. Уурт өгөх хариу үйлдэл бол уучлах юм. Танд өртэй хүнийг уучил. Тэднийг суллан явуул. 

Шуналингэж хэлдэг, "Би өөрөө өөртөө өртэй." Шунал бол бүх зүйл надаар хэрэглэгдэхээр өгөгдсөн гэсэн таамаглал юм. Шуналд өгөх хариу үйлдэл бол өгөх юм. Өгөөмрөөр өгөгч нэгэн бол. Ямар ч хариу харалгүйгээр өг. Ямар ч данс хөтлөлгүйгээр өг.

Атаархалингэж хэлдэг, "Амьдрал надад өртэй." Надад байх ёстой зүйлийг / хүнийг өөр хэн нэгэн олж авсан. Атаархалд өгөх хариу үйлдэл бол нөгөө хүнийхээ ололт амжилтыг тэмдэглэх юм. Тэдэнд зориулан зурвас бич. Тэдэнд атаархдаг тэр л зүйлийнхээ талаар тэр хүндээ магтаалыг үгийг хэл.

Бид эдгээр сэтгэл хөдлөлийн чиглүүлэгч зам төмөрт тулж ирэх үедээ би анхаарал хандуулвал зохино. Тэдгээр нь бидэнд аюулыг урьдчилан сануулж байгаа аж. Анхааруулгыг үл тоомсорлох юм бол нөгөө талд харамсал таныг хүлээн байх болно. 

Танд энэхүү төлөвлөгөө таалагдсан бол - http://anthology.study-с Анди Стэнлигийн Чиглүүлэгч зам төмрийн талаарх таван видео мессэжүүд - болон хэдэн арван үнэ төлбөргүй Библи судлалын видеонуудыг үзнэ үү.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Guardrails: Avoiding Regrets In Your Life

Чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Тэдгээр нь бидэнд хэрэгцээтэй болох хүртэл бид ихэнхдээ тэдгээрийг олж хардаггүй-тэгээд тэдгээрийг тэнд байгаад нь бид үнэхээр талархдаг. Харилцаануудад, санхүүд болон мэргэжилд маань чиглүүлэгч зам төмөр байсан бол яах байсан бол? Тэдгээр нь ямархуу харагдах байсан бол? Тэдгээр нь ирээдүйн харамслаас биднийг хэрхэн хамгаалах боломжтой вэ? Дараагийн тав хоногт, хувийн чиглүүлэгч зам төмөрийг хэрхэн байрлуулах талаар судалцгаая.

More

Норт Пойнт Министрийс болон Анди Стэнли нарт энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө талархмаар байна. Илүү мэдээллийг авахыг хүсвэл: https://www.anthology.study/anthology-app -д зочилно уу