Чиглүүлэгч зам төмөр: Амьдралдаа харамслаас зайлсхийх ньЗагвар
Хэрэв тэд сексийн ёс журмаа захирахуйц чиглүүлэгч зам төмрүүдийг тавьсан байсан бол амьдрал нь огт өөр байхаар байсан хэн нэгнийг бид бүгд л танина.
Ингэх нь тийм ч нэр алдартай сонголт биш. Үнэндээ, ёс суртахууны хил хязгаарын талаар яригдах үед үүнээс илүү ангал руу (улмаар биднийг алдах үед хурцаар шүүмжлэн бас ичгүүр болгодог) биднийг өгөөшлөхдөө сайн зүйл соёлд маань байдаггүй. Гэрлэлтээс гадуурх сексийг алдаршуулах киног бид үзэж, дууг сонсон мөн номуудыг бид уншдаг. Цаг ямагт бид үүгээр өөрсдийгөө зугаацуулдаг. Гэвч энэ нь үнэндээ бидэнд тохиолдох үед... бидний таньдаг хүн эхнэр юмуу нөхрөө араар нь тавих үед бид яадаг вэ? Бид үнэхээр цочирддог.
Тэгэхээр сануулах зүйл гэвэл: ёс зүйн чиглүүлэгч зам төмрүүдийг тавих хүчин зүтгэлийн чинь эсрэг соёл ажиллах болно. Гэвч өнөөдрийн эшлэлд элч Паул тэдгээр нь яагаад тийм чухал болохыг тайлбарладаг.
Садарлах нь онцгойгоор гэмтээдэг хэмээн тэрээр хэлдэг. Үнэндээ, тэрээр үүнийг "өөрийнхөө биед" нүгэл үйлдэх гэж хэлэх замаар өөрийн гэсэн төрөлд оруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь нөгөө хүнд ч муу бөгөөд энэ нь танд ч басмуу аж. Үүнээс илүүтэйгээр үүний шийтгэлээс та хэзээ ч зугтаж чадахгүй. Санхүүгээ та бүрэн нөхөх боломжтой. Ном эрдмийн хувьд бүрэн нөхөх боломжтой. Гэвч садар самууны хувьд энэ нь огт өөр байдаг. Уучлагддаг уу? Мэдээж. Энэ нь Бурхан таныг хүлээн зөвшөөрч, хайрлах талаарх асуудал огт биш юм. Садар самууныг үйлдэх үед, үүнийг арилгах ямар ч боломжгүй юм.
Тэгэхээр, Паул ямар зөвлөгөөг өгч байна вэ? "... зугт."
Үүнийг ямар ч нөхөр эхнэрийгээ хийгээсэй гэж хүсдэггүй гэж үү? Ямар ч эхнэр нөхрийгөө ийнхүү үйлдээсэй гэж хүсдээггүй гэж үү? Ямар ч ах хүн дүүгээ ийнхүү үйлдээсэй гэж хүсдэггүй гэж үү? "Садар самуунаас зугт."
Үүнийг бид хэрхэн хувийнхаа чиглүүлэгч зм төмөр болгох боломжтой вэ? Есүс гэмийг хэрхэн тодорхойлсон болохыг харцгаая, тэгээд энэ нь садар самуунд ямар хамааралтай болохыг бид олж харах болно. Үйлчлэлийнхээ туршид, бусад хүмүүст юу сайн болох нь сайн зүйл гэдгийг Есүс заасан. Тэгэхээр, гэм гэж үүнд хүрдэггүй бүхий л зүйлсийг хэлдэг. Танд гарз хохирол учруулахаар би өөрийгөөтаны өмнө тавих үед энэ нь гэм болдог. Надад гарз хохирол учруулахаар өөрийгөөнадаасөмнө тавих үед энэ нь гэм болдог.
Тэгэхээр, садар самуунаас хамгаалах чиглүүлэгч зам төмөр нь нөгөө хүнд муу зүйл хийхээс биднийг хамгаалдаг байх ёстой. Энэ нь тэднийг ичгүүрт хүргэх үү? Үлдсэн амьдралынхаа туршид хадгалах нууц болох болов уу? Энэ нь тэдний ирээдүйн харилцаанд муугаар нөлөөлөх үү? Тэгэхээр, Паулын хэлсэнчлэн, "зугт."
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Тэдгээр нь бидэнд хэрэгцээтэй болох хүртэл бид ихэнхдээ тэдгээрийг олж хардаггүй-тэгээд тэдгээрийг тэнд байгаад нь бид үнэхээр талархдаг. Харилцаануудад, санхүүд болон мэргэжилд маань чиглүүлэгч зам төмөр байсан бол яах байсан бол? Тэдгээр нь ямархуу харагдах байсан бол? Тэдгээр нь ирээдүйн харамслаас биднийг хэрхэн хамгаалах боломжтой вэ? Дараагийн тав хоногт, хувийн чиглүүлэгч зам төмөрийг хэрхэн байрлуулах талаар судалцгаая.
More