Чиглүүлэгч зам төмөр: Амьдралдаа харамслаас зайлсхийх ньЗагвар
Хамгийн том харамслууд маань найз гэж тооцдог хүмүүстэй маань ихэнхдээ холбогдсон байдаг. Магадгүй таных хамт ажилладаг хүн, ангийн хүүхэд эсвэл найз байсан залуу эсвэл охинтой холбогдсон байж болох юм. Магадгүй энэ нь одоо эргээд харахад таны анхнаасаа танилцаагүй байсан болоосой гэж хүсэх хэсэг бүлэг найзууд байж болох юм. Хэрэв та цор ганцаараа байсан ч гэсэн, хамгийн том харамсал чинь ямар нэгэн байдлаар харилцаанаас урган гарах боломж өндөр байдаг.
Эдгээр олиггүй нөхөрлөлүүд цагийг хамт өнгөрүүлэх хүмүүсээс ирээдүй маань нөлөөлдөг болохыг бидэнд заасан (ихэнхдээ хүнд хэцүү арга замаар дамжин). Ийм учраас харилцааны чиглүүлэгч зам төмрүүд бидэнд хэрэгтэй болдог.
Энэ дэлхийд амьдарсан хамгийн ухаалаг хүмүүсийн нэг болох Соломон ийнхүү бичжээ: "Мэргэнийг дагавал мэргэн..." Өөрөөр хэлбэл, мэргэн ухаан бол халдварлахуйц зүйл мөн. Мэргэн хүмүүсийг дага, тэгвэл тодорхой хугацааны дараа та ч мөн мэргэн нэгэн болох болно. Энэ нь аяндаа болдог зүйл.
Дараагийн хэсэгт ийнхүү бичжээ: "... мулгуутай нөхөрлөвөл хорлол." Хэрэв та мулгуутай нөхөрлөх юм бол тэдний буруу шийдвэрүүдийн шийтгэл тан дээр ч мөн ирэх болно. Тэсрэх бөмбөгийг та барьж авдаг. Түүний нэгэн адил таны нэр хүнд ч бас унадаг. Та ч бас түүний адилаар ажлаасаа халагддаг. Та ч бас дараагийн удаа уригдахгүй байх болно.
Харилцааны чиглүүлэгч зам төмөр нь "мунхаг байдлаасаа ирэх уналтаас" биднийг хамгаалдаг.
Тэгэхээр харилцааныхаа талаар та тунгаан бодох үедээ эргэцүүлэн бодвол зохих гурван чиглүүлэгч зам төмрүүд байна. Эдгээрийн аль нэг нь илрэх үед гай зовлонг эдлэхээс өмнө үүгээр дотоод ухамсраа асаалга.
1. Хэн болохоосоо огт өөр хэн нэгэн мэтээр дүр эсгэж байгаагаа та олж мэдэх үед.
2. Өмнө нь таны хувьд хэзээ ч сорилт байгаагүй зүйлийн талаар та одоо бодож байгаа бол.
3. Хайртай хүмүүс тань таны хаана байгааг мэдэхгүй байгаасай гэж бодож байгаа бол.
Чиглүүлэгч зам төмрүүд нь ямар нэгэн зүйлийг (эсвэл хэн нэгнийг) зөв эсвэл буруу гэж тунхаглахын тулд биш болохыг санаарай. Тэдгээр нь таныг мэргэн ухаан руу эргүүлэн чиглүүлэхийн тулд тавигддаг. Тиймээс, аюултай бүс рүү найзуудаас чинь хэн нэгэн чиглэн байна уу? Ямар чиглүүлэгч зам төмөрт та тулж ирээд байгаа бөгөөд энэ талаараа та юу хийх вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Чиглүүлэгч зам төмөр нь авто машиныг аюултай замд эсвэл хязгаараас хэтэрсэн хэсэг рүү гажин орохоос хамгаалахын тулд тавигдсан байдаг. Тэдгээр нь бидэнд хэрэгцээтэй болох хүртэл бид ихэнхдээ тэдгээрийг олж хардаггүй-тэгээд тэдгээрийг тэнд байгаад нь бид үнэхээр талархдаг. Харилцаануудад, санхүүд болон мэргэжилд маань чиглүүлэгч зам төмөр байсан бол яах байсан бол? Тэдгээр нь ямархуу харагдах байсан бол? Тэдгээр нь ирээдүйн харамслаас биднийг хэрхэн хамгаалах боломжтой вэ? Дараагийн тав хоногт, хувийн чиглүүлэгч зам төмөрийг хэрхэн байрлуулах талаар судалцгаая.
More