Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 2 дахь хэсэгЗагвар
Бурхан танд дургүй мэт санагдах үе танд гарч байсан уу? Магадгүй Тэр танд санаа тавьдаггүй мэт танд санагддаг байж болох юм. Гэхдээ энэ бол худал.
Бурхан таныг төгс хайраар хайрладаг. Тэрээр агапе хайрынхаа дагуу Өөрийнхөө бүтээлийн төлөө аливааг хийж, мөн үүгээрээ урамшдаг. Агапе гэдэг нь өөрийгөө золиослох төгс хайр гэсэн утгатай Грек үг юм. Агапе хайр бол үргэлж Бурханы хайртай холбогддог бөгөөд Өөрийнхөө бүтээлд хандсан төгс хайраа харуулж буй арга билээ. Энэ бол бид Бурханаас тусгаар байдалтайгаар хэзээ ч мэдэрч чадахгүй тийм төрлийн хайр юм. Бид үүнийг бусдаас олж авч чадахгүй, учир нь төрөлхийн, хүн төрөлхтний хайр нь агапе хайранд хэзээ ч хүрч чаддаггүй.
Ихэнх харилцаа хэрвээ/тэгвэл гэсэн хайранд үндэслэгддэг бөгөөд нөхцөл болзолтой хайр гэдгээрээ олонд танигдсан байдаг. Хэрвээ чи миний хүссэн зүйлийг хийх юм бол би чамайг хайрлана. Хэрэв чи намайг хайрлах юм бол би чамайг эргүүлээд хайрлана. Үүний эсрэгээр, Бурханы хайр бол болзолгүй хайр юм. Биднийг алдах үед ч хүртэл Тэр биднийг хайрласаар байдаг. Өөрийг нь эргүүлэн хайрладаггүй хүмүүсийг ч хүртэл хайрлах чадвар Түүнд байдаг.
Энэ бол бид хайрыг хүртэх зохисгүй нэгэн байхад Түүний бидэнд харуулсан хайр юм. Тэр үүнийг бидэнд өгөөд хариу нэхдэггүй, учир нь бид хэзээ ч үүний хариуг өгч чадахгүй. Энэ бол жинхэнэ болзолгүй хайр билээ. "Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан". (Ром 5:8)
Бурханд таалагдах гэж шаргуу хичээх шаардлага танд байхгүй, учир нь Тэр аль хэдийнээ гүн гүнзгий, төгс, болзолгүй хайраар таныг хайрласан. Түүний төлөө ямар нэгэн зүйлийг хийх боломжтой болохоос тань ч өмнө Тэр таныг хайрлаж байсан. Тэр таныг бүтээхээсээ ч өмнө хайрлаж байсан. Шижир алт шиг энэ цэвэр үнэний талаар тунгаан бодоход хэсэг хугацааг зарцуулаарай.
Бурхан танд санаа тавьдаггүй гэж та бодож байна уу? Тэр таныг бүтээхээсээ ч өмнө хайрлаж байсан! "Түүний өмнө биднийг хайр дор ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын төлөө Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон юм. Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ" (Ефес 1:4-5).
Тунгаан бодох асуулт:
Агапе гэдэг нь ямар утгатай үг вэ? Энэ ойлголт таны хувьд шинэ зүйл үү эсвэл танил зүйл үү?
Үнэн: Бурханд таалагдахын тулд та хичээн зүтгэх шаардлагагүй, учир нь Бурхан танд аль хэдийнээ төгс хайртай.
Энэ төлөвлөгөөний тухай
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
More