Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 2 дахь хэсэгЗагвар
Бид үүний талаар нэгэнтээ хэлж эсвэл бодож байсан байх: "Яг одоо миний үзэж туулж байгаа зүйлийг Есүс ойлгохгүй байх."
Ихэнхдээ энэ бодол танд бие махбодын зовлон, ганцаардах мэдрэмж эсвэл та ганцаархнаа л уруу таталт, сорилт, зөрчилдөөнтэй тэмцэлдэж буй мэт бодлыг төрүүлдэг.
Хоёр мянган жилийн өмнө Бурханы Хүү дэлхий дээр ирэхдээ Тэрээр бүрэн Бурхан байсан бас бүрэн хүн байсан. Энэхүү бодит үнэнтэй хамт сайн, муу, адгийн муухай гэх мэт хүний мэдрэх бүхий л мэдрэмжүүд иржээ.
Үнэн гэвэл, таны туулж буйг ойлгох хэн нэгэн гэж байдаг бол тэр нь Есүс мөн. Олон жишээ дурдаж болох ч тэдгээрээс хоёрыг нь авч үзье:
Өөрөөс нь хэн нэгэн урвах ямар байдгийг Есүс мэдэж байсан
Харамсалтай нь, урвалтын өвдөлтийг биеэрээ мэдэрсэн нэгэн бол Есүс байлаа. Түүнийг дагах хурсан олонд атаархах шашны удирдагчид Түүнээс урваад зогсолгүй, Түүнд хамгийн ойр дотно байсан хүмүүс ч бас Түүнээс урвасан. Жишээ нь, Түүний гэр бүл! Түүний дотнын найзын нэг Петр, Түүнийг таньдаг болохоо үгүйсгэн Есүсээс урважээ. Эцэстээ, Арван хоёр дагалдагчдын нэг нь гучин мөнгөн зоосоор Түүнийг худалдсан.
Гашуудлын зовлон ямар байдгийг Есүс мэдэж байсан
Зүрхний шарх, гуниг, харуусал гэж юу болохыг Есүс мэдэж байсан. Есүс гашуудан уйлсан талаар сайнмэдээнд хэдэнтээ дурдсан байдаг нь, нэгдүгээрт Иерусалимын нөхцөл байдлын талаар: "Тэгээд Есүс ойртон ирж, хотыг хараад түүний төлөө уйлж" (Лук 19:41), хоёрдугаарт, хайртай найзынхаа үхлээс болоод: "Есүс гашуудав" (Иохан 11:35).
Тунгаан бодох асуулт:
Есүс таны үзэж туулж байгаатай адил зүйлийг үзэж туулсан жишээ Түүний талаарх үзэл бодлыг тань хэрхэн өөрчлөх эсвэл бататгах боломжтой вэ?
Үнэн:
Энгийнээр хэлбэл, хүний биеэр амьдрахын зовлон жаргалыг Есүс мэддэг. Тэр өлссөн. Тэр цангасан. Тэр унтаж амарсан. Тэр ямар нэгэн зүйлийг хийж сурах шаардлагатай болсон. Тэр өсөж торнисон. Тэр хайрласан. Тэр баярласан. Тэр уурласан. Түүний сэтгэл заримдаа зовдог байсан. Тэр залбирсан. Тэр итгэлээр алхам хийсэн. Тэр бичээсийг уншсан. Хэн нэгний өвчинг хараад Тэр шаналсан. Үхлийг хараад Тэр уйлсан. Есүс ямар гайхалтай найз минь вэ (What a Friend We Have in Jesus) нэртэй хуучны магтуунд, "Есүс мөхөс байдал бүрийг минь сайн мэддэг" гэж хэлсэн байдаг.
Энэ төлөвлөгөөний тухай
Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.
More