Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 1 дэх хэсэг Загвар

9 Common Lies Christians Believe: Part 1 Of 3

3-с 2 дахь өдөр

Би энэ хүнийг хэзээ ч уучилж чадахгүй!

Хүмүүс бүр цаанаасаа л уучлах дургүй байдаг. Хэрвээ би намайг гомдоосон хүмүүсийг уучлах юм бол, тэдний хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болно гэж боддог учраас тэднийг уучлахгүй байхыг бид хүсдэг. Харин ч бүр эсэргээрээ тэдэнд хорсон зэвүүцдэг. Гэхдээ энэ нь огт үнэн биш. Бурхан бол цор ганц Шүүгч бөгөөд Тэр биднийг хамгийн үнэнч шударгаар шүүдэг. Харамсах, уучлахгүй байх болон өс санах нь тухайн хүнийг өөрийг нь хэцүү байдалд оруулж, маш их хор нөлөөтэй байдаг. Гэсэн хэдий ч, бид хүмүүсийг уучлах үедээ, чи намайг сүйтгэж, дуусгаж, надад саад болж чадахгүй. Учир нь миний Бурхан эдгээдэг гэж хэлдэг. Тэр бол өшөө хорслоос хамаагүй дээр Нэгэн.

Хэн нэгнийг уучлахгүй байх нь ихэвчлэн маш жижиг зүйлээс эхлэлтэй байдаг. Гэхдээ зарим үл уучлал үнэхээр жинхэнэ хохирогчтой байдаг. Тийм төрлийн түүхүүдэд өршөөл, нигүүлсэл нь зөвхөн Бурханаас ирдэг ба Бурханы уучлалыг хүлээн авдаг.

Бичээс бидэнд, хэрэв чи Бурханы нигүүлсэл хийгээд уучлалыг хүлээн авсан бол бусдыг ч бас уучил гэж хэлдэг. Хэрвээ бид бусдыг уучлахгүй бол, бид өөрсдөө Бурханы уучлалыг хүлээн авч чадахгүй гэж Есүс хэлсэн. Бид уучлалыг мэддэг гэдгээ дэлхийд харуулах хамгийн практик үйлдэл нь бусдыг уучилж буйгаа харуулах юм гэж Тэр заадаг.

Уучлах нь амархан зүйл огт биш. Уучлах нь үнэндээ бидний хувьд боломжгүй зүйл мэт. Гэхдээ бидэнд боломжгүйг ч боломжтой болгодог Бурхан байгаа нь үнэхээр сайн хэрэг. “Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй гэж хэлэв.” (Лук 1:37).

Үнэн хэрэгтээ, уучлал нь бид өөрсдийн оюун ухаанаар хийж чадахгүй зүйлээ Бурханд итгэн хийдэг үйлдэл юм.

Өшөө хорсол, үл уучлал болон уур хилэн нь хүний үүрдэг хамгийн өрөвдөлтэй ачаанууд. Христитгэлт хүний хувьд та бусдыг уучил, учир нь Бурхан таныг уучилсан шүү дээ.

Тунгаан бодох асуултууд:

Таныг гомдоосон хэн нэгний талаар бодоод үз. Та тэр хүнийг уучилсан уу? Энэ нөхцөл байдалд яагаад ч уучлах боломжгүй юм шиг санагдаж байна уу? Хэрэв тийм бол юу таныг тэгж хэлэхэд хүргэж байна вэ?

Бурхан таныг уучилсан зүйлсийг жагсаан бичээд үзээрэй. Та аль хэдийн Бурханы нигүүлсэл ба уучлалыг хүлээн авсан бол, өнөөдөр та хэнд нигүүлсэл болон уучлалыг үзүүлэх хэрэгтэй байна вэ?

Үнэн:

Хэрвээ би уучлалыг хүлээн авдаг нэгэн юм бол, өөрөө ч бас бусдад уучлал үзүүлдэг нэгэн байх ёстой.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

9 Common Lies Christians Believe: Part 1 Of 3

Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/567221/9-common-lies-christians-believe-by-shane-pruitt/