Христитгэлтний итгэдэг 9 нийтлэг худал: 3 цувралын 1 дэх хэсэг Загвар

9 Common Lies Christians Believe: Part 1 Of 3

3-с 1 дахь өдөр

Бурхан намайг аз жаргалтай байгаасай л гэж хүсдэг.

Аз жаргалтай байх нь дэлхий дээр байж болох хамгийн сайхан зүйл мөн үү? “Жаргалтай эхнэр, жаргалтай амьдрал" эсвэл “Амьдралын эцсийн зорилго бол аз жаргалыг эрэлхийлэх” гэж хүмүүс ярьдаг. Манай нийгэмд аз жаргал хамгийн чухал зүйлсийн нэг байсаар л байна. Тэгвэл Бурханы хамгийн гол зорилго нь—биднийг аз жаргалтай амьдруулах мөн гэж үү?

Намайг битгий буруугаар ойлгоорой. Би аз жаргалын эсрэг үзэлтэн биш. Би эрүүл аз жаргалтай байхыг эрхэмлэдэг. Аз жаргалын талаарх бидний үзэл бодол тодорхойлолт болон, дэлхийн тодорхойлолтын талаар би ярьж байна. Дэлхийн хувьд аз жаргалын талаарх тодорхойлолт нь нөхцөл байдлаас шууд хамааралтай байдаг. Хэрвээ бидний нөхцөл байдал таатай байх юм бол бид аз жаргалтай байдаг. Харин нөхцөл байдал таагүй болбол бид аз жаргалаа алдаж эхэлдэг.

Нэг гаргалгаа байна: бидний нөхцөл байдал үргэлж өөрчлөгдөж байдаг. Бидний ихэнх нь аз жаргалыг өдөөгч хүчин зүйлүүдийг өөрсдөдөө хүлээн зөвшөөрдөг. Гадны нөлөө бидний дотоод мэдрэмжийг удирдах нь маш аюултай.

Бурхан та бидэнд аз жаргалаас ч илүү гайхалтай зүйлийг бэлдэж байгаа гэж үү? Мэдээж тийм. Хариулт нь юу вэ гэхээр. Б-А-Я-Р Х-Ө-Ө-Р. Бурхан биднийг баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг—зөвхөн Түүнд итгэснээр л бид сэтгэл ханамж, итгэл болон найдварыг олж авдаг.

Энэ гайхалтай үнэн бол яагаад баяр хөөртэй байх нь аз жаргалтай байхаас хавьгүй дээр юм бэ гэдгийн илрэл юм. Баяр хөөртэй байх нь гадаад нөхцөл байдлаас хамаарахгүйгээр итгэгчдийн дотор орших Христ дээр суурилдаг. Хэрвээ Христийн Сүнс надтай үргэлж хамт байж, миний дотор байх юм бол, Тэр намайг хэзээ ч орхихгүй мөн миний баяр хөөр ч үгүй болохгүй. Би амьдралдаа юу ч туулах бай хамаагүй би баяр хөөртэй байж чадна. Учир нь Бурхан надтай хамт. Тухайн өдөр сайн байсан ч— би баяр хөөртэй. Муу байсан ч—баяр хөөртэй. Зовлон туулсан ч—баяр хөөртэй. Бүх зүйл минийхээр болох үед ч—баяр хөөртэй. Минийхээр болохгүй байсан ч—баяр хөөртэй байна. Миний Аврагч Христ байгаа учраас миний баяр хөөр ч бас надтай үргэлж хамт байна.

Тунгаан бодох асуултууд:

Аз жаргалын талаарх дэлхийн тодорхойлолт болон Библи дээрх баяр хөөр хоорондын ялгаа юу вэ?

Амьдралын ямар нөхцөл байдал таны аз жаргалд нөлөөлж байсан бэ? Тэр үедээ баяр хөөртэй байх дээр төвлөрөх нь хэрхэн тус болсон бэ?

Үнэн:

Аз жаргалыг дэлхий нөхцөл байдлаас хамааруулан тодорхойлдог бол, харин Библи дээрх баяр хөөрийн тодорхойлолт нь Есүс дээр суурилсан байдаг.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

9 Common Lies Christians Believe: Part 1 Of 3

Магадгүй Бурхан таны бодож байгаа шиг Нэгэн биш байж болох юм. Магадгүй Тэр таны бодож байгаагаас хамаагүй дээр Нэгэн ч байж болох юм. Энэхүү чимээгүй цагийн судлал нь бид бүхний сонсдог зарим Христ итгэлийн талаарх яриа нь үнэндээ Библийн дагуу бус, худал хуурмаг зүйлс болохыг олж танихад туслах болно. Эдгээр худлууд гэм хоргүй мэт санагдаж болох ч бидний итгэлд хор хөнөөл учруулж, асар олон итгэгчдийг сүнсний хувьд төлөвшөөгүй байдалд гацаадаг аж. Өөрийн амьдралдаа зоригжуулал, эрх чөлөөг авчрахын тулд Библи дээрх Бурханы тухай үнэнээр дамжуулан эдгээр худлуудтай хэрхэн нүүр тулахыг суралцаарай.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://waterbrookmultnomah.com/books/567221/9-common-lies-christians-believe-by-shane-pruitt/