Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

7-с 5 дахь өдөр

ХӨРШӨӨ ХАЙРЛАЦГААЯ

Дараа нь нэгэн хуульч түүнийг [Есүс] шалгахаар босож, "Багш аа, мөнх амийг өвлөхийн тулд би яах ёстой вэ?" гэхэд тэр түүнээс "Хуульд юу гэж заасан байдаг вэ? Чи үүнийг хэрхэн уншдаг вэ?" гэж асуув.Тэрээр "Бурхан ЭЗЭНээ бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ, бүх хүч чадал, бүх оюун ухаанаараа хайрла. Мөн хөршөө өөрийн адил хайрла" гэж хариулав. "Чи зөв хариуллаа" гэж тэр түүнд хэлээд "Үүнийгээ хий, тэгвэл чи амьдрах болно" гэв. Гэвч тэрээр өөрийгөө зөвтгөхийг хүсэж, Есүсээс "Миний хөрш гэж хэн бэ?" гэж асуув-Лук 10:25-29

Сайн Самари хүний ​​түүх бол буруу цагт буруу газар байж таараад дээрэмчдийн довтолгоонд өртөж, хагас үхтэл болж, замын хажуу руу үхэхээр орхигдон шидэгдсэн байсан хүний ​​тухай Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэл юм.

Түүхээс үзвэл, тэр хүнтэй таарсан эхний бас хоёр дахь хүн нь Бурханы үгийг мэддэг, синагогт эрх мэдэлтэй байсан шашны хүмүүс буюу иудейн тахилч, леви байв. Хоёулаа түүний хажуугаар өнгөрөн явсан. Гурав дахь хүн нь шашин шүтлэггүй, Самарийн уугуул байсан нэгэн нь өрөвдөн түүн дээр очив.

Гурвуулаа хаа нэг тийшээ явж байсан ч зөвхөн нэг нь л биечлэн саатаж, эвгүй байдалд ороход ч бэлэн байв. Зөвхөн нэг нь цаг хугацаа, өөрт байгаа зүйлээ зориулав. Тэр нь Самари хүн буюу иудейчүүдэд жигшдэг үндэстэн, соёл иргэншилтэй хүн байлаа. Энэ хүн өрөөсгөл үзэл, ялгаварлан гадуурхалтын ханыг эвдэж, Бурхан хэрхэн хайрладаг шиг хайрласан байна. Тэр хөршөө өөрийн адил хайрлажээ.

Есүс энэ түүхийг ярьсныхаа дараа дараах зааварчилгааг өгсөн:“Явж, үүний адил үйлд"(Лук 10:37).

Намайг хүн худалдаалах гэмт хэргийн талаар анх мэдэхэд Бурхан энэ түүхийг ашиглан намайг ирээдүй рүү минь чиглүүлсэн. Тэр надад нэг зүйлийг онцолсон нь:“Түүн дээр ирж” (Лук 10:34).

Би завгүй эмэгтэй, эхнэр, хоёр хүүхдийн ээж, хийх зүйл ихтэй нэгэн байсан ч Бурхан миний амьдрал болоод зорилгодоо хүрэх төлөвлөгөөг маань тасалдуулахыг хүссэн. Бурхан намайг хэзээ ч уулзаж байгаагүй, байдгийг нь ч мэддэггүй хүмүүсийн төлөө гадагшаа гаруулахыг хүссэн. Тэр намайг орчин үеийн боолчлолд баригдсан сураггүй алга болсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хайж олохыг хүссэн.

Таны хөрш хэн бэ?

Миний хувьд хүний ​​наймааны хохирогчид бол хөршүүд минь. Чуулган дээр уулздаг хүмүүс бол миний хөршүүд. Гудамжны эсрэг талд амьдардаг эмэгтэй бол миний хөрш. Миний харж байгаа орон гэргүй хүн бол миний хөрш. Миний өгч чадах зүйл хэрэгтэй байгаа хүн бол миний хөрш.

Хэрэв бид ертөнцөд хүрэхийг хүсэж байвал хүн бүр бидний хөрш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн бүр итгэл үнэмшил, үйлдэл, хандлагаасаа үл хамааран бидний хайрыг хүртэх зохистой, учир нь Бурхан тэднийг нигүүлслээрээ хайр татам, аврагдах боломжтой гэж хардаг.

ЗАЛБИРАЛ

Бурхан минь, би гадагш гарахыг, хөршдөө туслахыг, тэднийг өөрийнхөөрөө хайрлахыг сонгож байна. Намайг үргэлж ятган, би тэднийг гэхэд хэтэрхий завгүй биш байгаа гэдгийг санахад минь тусалдагт баярлалаа. Есүсийн нэрээр би залбирч байна, Амен.

Кристин Кэйний бичсэн20/20: Харсан.Сонгогдсон.Илгээгдсэн-с авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

20/20: Seen. Chosen. Sent. By Christine Caine

Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн уншлага нь Бурхан таныг хэрхэн харж, мэдэж, сонгосон бас бусдыг анзаарч, Бурхан тэднийг хэрхэн хардагчлан тийнхүү өөрсдийгөө харахад нь, мэдрэхэд нь туслуулахаар илгээснийг 20/20 алсын хараатай хамт таньж мэдэхэд тань туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Кристин Кейн - A21, Хөдөлгөөн талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.christinecaine.com/2020study

Холбоотой төлөвлөгөө унших