Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар
БУРХАН ТАНЫГ ИЛГЭЭСЭН
Би Таныг тэднийг энэ ертөнцөөс аваач гэж гуйхгүй. Харин ёрын муугаас хамгаалаасай гэж залбирч байна. Би ертөнцийнх биштэй адил тэд ч бас ертөнцийнх биш. Тэднийг үнэнээрээ ариусгаач. Таны үг үнэн билээ. Та намайг энэ ертөнцөд илгээсэнтэй адил би ч бас тэднийг ертөнц рүү илгээсэн. Тэд ч бас үнэнээр ариусгагдахын тулд Би тэдний төлөө өөрийгөө ариусгана. -Иохан 17:15-19
Ник бид хоёрыг хуримаа хийх үеэр зам заагч ямар нэгэн апп байгаагүй. Машины урд талын цонхыг бүхэлд нь хаахаар дэлгэгддэг, та хэзээ ч анхных шиг нь нугалж чадахааргүй тийм цаасан газрын зургийг бид ашигладаг байлаа. Энэ ч аяллыг маш их стресстэй болгодог шүү. Navman шиг апп-ууд гарч ирэх үед би ямар нэгэн замын боолчлолоос чөлөөлөгдсөн юм шиг л тайвширсан. Энгийн нэг худалдан авалтаар бид огт мэдээгүй явсан тэр амар тайвныг мэдэрсэн.
Гэхдээ энэ үнэндээNavmanбишNavwoman, Учир нь төхөөрөмжийн дуу хоолой нь хамбан хувцастай, зөөлөн яриатай эмэгтэй байсан юм. “Тойрог дээр, хоёр дахь гарцаар гар" гэж хэлэх бөгөөд та гарцыг өнгөрөөд явбал тэр амьсгаадсан хоолойгоор "Чиглэлээ өөрчил, өөрчил… “гэж хэлдэг.
Эхэндээ би түүнийг гайхалтай гэж бодоод Матильда гэж нэрлэсэн. Гэхдээ би Ник түүний хэлсэн бүх зүйлийг дуртайяа дуулгавартай дагах болсныг анзаарч эхэлсэн! Түүнийг андуурч алдаа гаргасан эсвэл буцаад яв гэж хэлэхэд хүртэл тэр уурласангүй. Тэр бухимдаж, хариу ярьсангүй. Тэр зүгээр л дуугүй биелүүлэв. Би бүр цочирдлоо. Би тэр хүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн байтал тэр надаас илүү зам заагч эмэгтэйн зааврыг сонслоо гэж үү!
Тэгэхээр би Матильдагийн учрыг олсон л доо. Тэр намайг зүүн эргэ гэж зөөлөн шингэн хоолойгоор хэлэхэд нь би "Үгүй" гэж хэлдэг байсан. Тэгээд эргэхийн оронд шууд чигээрээ давхидаг байлаа. Тэр гайхаж, дэлгэц нь цасан цагаан болж хувирах нь надад их таалагдсан.
Миний машинд үзүүлдэг байсан галзуу хариу үйлдлийг эс тооцвол энэ нь заримдаа намайг тайвшруулдаг байсныг үгүйсгэхгүй ээ. Хэрэв бид төөрвөл тэр биднийг хэрхэн зөв замд оруулахаа мэднэ. Бид танихгүй хотод байлаа ч тэр нэг урсгалт гудамж, барилгын тойруу зам зэргээр явахад бидэнд хэрхэн туслахаа мэддэг. Биднийг хаана ч байсан бай, яаж ч алдаж буруу явсан бай тэр зөв зам руу хэрхэн биднийг чиглүүлэхээ мэддэг байсан.
Энэ бол төөрсөн хүмүүсийн төлөө Бурханы хийхийг хүсдэг зүйл биш гэж үү? Тийм ч учраас бид төөрсөн, эмтэрсэн энэ ертөнц рүү илгээгдээгүй гэж үү? Хэнийг ч ТӨӨРСӨН байдалд дотроо байсаар байхыг Бурхан хүсдэггүй. Энэ өдөр би хэнд буцаж эргэхэд нь туслах вэ гэж эрэлхийлж, хайгаарай. Бурхан таныг илгээсэн байгаа тэр алдагдсан, төөрсөн хэн нэгнийг олж хар.
ЗАЛБИРАЛ
Тэнгэрлэг Эцэг минь, хүн бүр Таныг мэдэж, таны хайрын ямар гүнийг мэдэх нь таны хүсэл гэдгийг би мэднэ. Би танд ________________ өргөн даатгаж, түүнийг танд олдоосой гэж залбирч байна. Эзэн минь, тэр хүн Танд өөрийгөө өгч, сэтгэлээ бүрэн даатгаж, буцан эргэхэд нь чиглүүлж туслуулахаар намайг ашиглаач. Есүсийн нэрээр би залбирлаа, Амен.
Кристин Кэйний бичсэн20/20: Харсан.Сонгогдсон.Илгээгдсэн-с авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Энэ төлөвлөгөөний тухай
Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн уншлага нь Бурхан таныг хэрхэн харж, мэдэж, сонгосон бас бусдыг анзаарч, Бурхан тэднийг хэрхэн хардагчлан тийнхүү өөрсдийгөө харахад нь, мэдрэхэд нь туслуулахаар илгээснийг 20/20 алсын хараатай хамт таньж мэдэхэд тань туслах болно.
More