Кристин Кейний бичсэн 20/20: Харагдсан. Сонгогдсон. Илгээгдсэн. Загвар
БУРХАН ТАНЫГ ХАРДАГ
Гэвч ЭЗЭН Самуелд —Түүний гадаад төрх, биеийг нь бүү хар. Би тэдгээрийг үл ойшоодог. Хүмүүс Эзэний хардаг зүйлийг харж чаддаггүй. Учир нь хүмүүс үзэгдэх зүйлийг л хардаг. Харин Эзэн зүрхийг хардаг.” -1 Самуел 16:7
”Олон жилийн өмнө гэр бүлээрээ аялалд явахдаа би онгоцонд суухын өмнө кофе уухаар явлаа. Ник охидыг суулгахаар тэдэнтэй хамт түрүүлээд явав. Хаалган дээр буцаж ирэхэд би шалганы сүүлийн шатаас тийрэлтэт онгоцны гүүр рүү явж эхлэх үед нэгэн агаарын тээврийн ажилтан над руу нэг хараад "Хатагтай, та суух боломжгүй" гэж хэлэв.
Би гайхаад, юу гэсэн үг вэ гэж асуулаа.
"Юу гэхээр, танд яваад кофе авах цаг байсан бол онгоцонд суух цаг байхгүй нь дээ."
”Би бүр цочирдож орхилоо. Надад утгагүй санагдаж байлаа. Онгоцонд суух цаг өнгөрчхөөгүй байсан гэдгийг би мэдэж байсан юм. Тиймээс "Хаалга нээлттэй байна шүү дээ хатагтай. Миний суух тасалбарыг аваад намайг оруулчих л даа” гэлээ.
Тэр гүрийсээр л
"Хатагтай, миний нөхөр бас хүүхдүүд онгоцонд байгаа. Намайг онгоцонд суулгачих л даа."
Тэр бүр хөдөлдөггүй.
Надад маш арчаагүй, цочирдсон, өчүүхэн мэт санагдаж байснаа би санаж байна. Тэр намайг өрөвдөөгүй. Гэр бүлээсээ салсныг минь тоож авч үзсэнгүй. Тэр над руу харж байсан ч, тэр намайг анзаарч тоосонгүй.
Эцэст нь би онгоцонд суусан ч тэр эмэгтэй надад ямар мэдрэмж төрүүлснийг би хэзээ ч мартдаггүй. Гэсэн хэдий ч би харсан ч, хараагүй мэт аашилж байхдаа Есүс шиг хандахаас илүү тэр эмэгтэй шиг бусдад ханддаг байснаа сайн мэднэ. Бидэнд үйлчилж буй зөөгч, салон дахь маникюрчин, дэлгүүрийн худалдагч нарыг анзааралгүй хайхрамжгүй хандах нь бидэнд ямар амархан гээч. Бид утсаа ширтээд, кофег маань өгч буй баристаг анзаарч харалгүй өнгөрөх нь хэр түгээмэл байдаг вэ? Бид хэдэн удаа өөр хэн нэгнийг үл тоомсорлон өнгөрч байсан бэ?
Харах нь анзаарч харахаас өөр. Хаалган дээр байсан эмэгтэй над руу харсан ч тэр намайг анзаарч хараагүй, тоож авч үзээгүй. Тэр над руу харцаа хандуулсан ч гэлээ тэр миний нөхцөл байдлыг авч хэлэлцээгүй, ядаж л бүрэн ойлгоогүй шүү дээ
Бурхан биднийг хараасай бас анзаарч хараасай гэж хүсдэг! Тэр биднийг бусад хүмүүсийг, ялангуяа өдөр бүр бидний амьдралд бидэнтэй тааралдаж буй хүмүүсийг анзаарч хараасай гэж хүсдэг.
ЗАЛБИРАЛ
Тэнгэрлэг Эцэг минь, би хүмүүсийг анзаарч, хэзээ ч хэнийг ч үл тоомсорлон өнгөрөхгүйн тулд миний зүрх сэтгэлийн мэлмийг нээгээч. Би эргэн тойронд байгаа хүмүүстээ тэд бол тоогдохуйц, танигдсан, сонсогдсон, эрхэм, үнэ цэнтэй гэдгийг нь мэдрүүлж чадахад надад туслаач. Энэ уншлагаар дамжуулан би бусдыг урьд өмнөхөөсөө илүү анзаарч, тоож, хардаг байж та тэднийг хэрхэн харж байгаачлан харж чаддаг байхын тулд хэрхэн өсөх ёстой та надад заагаач. Есүсийн нэрээр, Амен.
Кристин Кейний 20/20: Харагдсан.Сонгогдсон.Илгээгдсэн-с авав. Зохиогчийн эрх © 2019 Кристин Кейн. Lifeway Women сэтгүүлийн зөвшөөрлөөр дахин хэвлэв. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Энэ төлөвлөгөөний тухай
Бусдыг анзаарахгүй, харахгүй байхын аргагүйгээр Бурханд та танигдсан, харагдсан гэдгээ төсөөлж байна уу? Таны өдөр тутмын, энгийн амьдрал мөнхийн чухал нөлөө үзүүлэхийг та төсөөлж байна уу? Кристин Кэйний энэхүү 7 өдрийн чимээгүй цагийн уншлага нь Бурхан таныг хэрхэн харж, мэдэж, сонгосон бас бусдыг анзаарч, Бурхан тэднийг хэрхэн хардагчлан тийнхүү өөрсдийгөө харахад нь, мэдрэхэд нь туслуулахаар илгээснийг 20/20 алсын хараатай хамт таньж мэдэхэд тань туслах болно.
More