ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар
"Харилцаа ба нэгдэл"
Тэрээр аягыг аваад Есүс юу гэж хэлснийг сана:
Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд, "Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм. Үнэнээр Би та нарт хэлье. Би усан үзмийн дарсыг Бурханы хаанчлалд шинээр уух өдрийг хүртэл дахин уухгүй" гэж хэлсэн.
(Марк 14:23-25)
Есүсийн эдгээр үгс нь бидний төлөө урсгасан Түүний цус болох золиосын улмаас одоо Бурхан ба бидний хооронд шинэ гэрээ бий болсон гэсэн утгатай. Энэ харилцаа нь Есүсийн Өөрийнх нь цусан дээр үндэслэгдсэн нь: "гэрээний цус минь" гэж хэлснээс нь харагдах болно. Тэрээр бидэнтэй Бурханы хаанчлалд дахин уулзах хүртлээ идэхгүй бас уухгүй хэмээн тунхагласан нь, Тэрээр ямар ч нөхцөл шаардалгүйгээр Өөрийгөө бидний төлөө зориулахаа Есүс амлаж байгаа гэсэн үг: "Би та нарыг Эцгийн гарт хүргэн авч ирэх болно. Би та нарыг Хаадын хамт найранд авч очих болно." Есүс ихэвчлэн Бурханы хаанчлалыг том найран дээр сууж байгаатай зүйрлэдэг. Матай 8-р бүлэгт, Есүс ийнхүү хэлсэн байдаг, "Би та нарт хэлье. Дорноос хийгээд өрнөөс олноороо ирцгээж, тэнгэрийн хаанчлалд . . . ширээнд тухлах болно." Бид Түүний хамт энэхүү хаанчлалын найрын ширээнд суух болно гэж Есүс амладаг.
Талх болон усан үзмийн дарсыг өргөх энгийн үйлдлээрээ, "Энэ бол миний бие . . . энэ бол Миний цус" гэж хэлсэн энгийн үгсээрээ, өмнөх бүхий л авралууд, золиосууд, Дээгүүр өнгөрөх баяраар нядласан бүхий л хурганууд Түүний төлөө хийгдсэн болохыг хэлж байгаа юм. Бурхан хурганы цусны улмаас Израйлчуудыг боолчлолоос чөлөөлөхийн өмнөх шөнө нь анхны Дээгүүр өнгөрөх баяр тохиосонтой нэгэн адил, энэхүү Дээгүүр өнгөрөх баярын зоогийг Есүсийн цусны улмаас Бурхан ертөнцийг гэм нүгэл болон үхлээс аврахын өмнөх шөнө барьсан.
Есүсийн санал болгон таньд өгч буй зүйлийг үнэн сэтгэлээсээ хүлээн авахын тулд зүрх сэтгэл болон бодол санаанд тань хийгдэх хэрэгтэй зүйлс юу байна вэ?
Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав
Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011
Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал болон Бурханы Хүүгийн амьдралын холбоосыг, Дахин амилсан баярт чиглүүлсэн шинэ ойлголтуудыг бид олж авах болно. ХААН БОЛСОН ЕСҮС бол ном хаана зарагдаж байна тэндээс авах боломжтой бөгөөд эсийн бүлэгт зориулсан удирдамж бас ном юм.
More
Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу