ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 4 дахь өдөр

"Эрх мэдэлгүй өөртөө итгэлтэй байдал"

Тэр эмэгтэй Түүнд "Тийм ээ, Эзэн. Гэвч ширээн доор байгаа ноход ч хүртэл хүүхдүүдийн үйрүүлснийг иддэг шүү дээ." гэж хариулав. Есүс түүнд, "Үгийнхээ дагуу яв. Охиноос чинь чөтгөр зайлсан" гэлээ. Гэртээ очоод хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг, чөтгөр зайлуулагдсаныг нь тэр үзэв.
(Марк 7:28–30)

Өөрөөр хэлбэл, тэрээр,"Тийм ээ, Эзэн, гэвч ноход ч хүртэл ширээнээс иддэг шүү дээ, тэгэхээр би ч бас ширээнээс идэхээр энд ирээд байна."гэж хэлж байгаа. Тэрээр түүнд сорилтыг боломжийн хамт олгох замаар сургаалт зүйрлэлийг Есүс ярьж өгсөн бөгөөд үүний утгыг нь тэр ойлгож чадсан. Сорилтод тэрээр ийнхүү хариулсан: " За, ойлголоо. Би Израйль хүн биш, би Израилчуудын магтан хүндэлдэг Бурханыг ч магтан хүндэлдэггүй. Тиймээс ч, ширээн дээр суух эрх надад байхгүй. Үүнийг би хүлээн зөвшөөрч байна."

Энэ үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Тэрээр доромжлолыг хүлээн аваагүй; тэр эрхийнхээ төлөө ч зогсоогүй. Тэрээр ийнхүү хэлсэн, "За за. Надад ширээнд суух суудал байхгүй байж болно—гэвч ширээн дээр энэ дэлхийн бүх хүмүүст ч хүрэлцэхүйц байна шүү дээ, тиймээс би яг одоо өөртөө ногдохыгоо авах хэрэгтэй байна." Тэрээр Есүстэй хамгийн хүндэтгэлтэй байдлаар тэмцэлдэж байгаа бөгөөд тэрээр үгүй гэсэн хариултыг хүлээн авахгүй байсан. Энэ эмэгтэйн хийж байгаа зүйл надад үнэхээр таалагддаг.

Өрнөдийн соёлд ийм төрлийн өөртөө итгэлтэй байдал бидэнд огтхон ч байдаггүй. Бидэнд зөвхөн өөрсдийнхөө эрхүүдэд итгэлтэй байдал л байдаг. "Та нар надад ийм зүйлийг төлөх ёстой" хэмээн эрхүүдийнхээ төлөө, нэр хүндийнхээ төлөө болон сайн чанаруудынхаа төлөө зогсохоос өөрөөр бид хэрхэн тэмцэхийг огт мэддэггүй. Гэвч энэ эмэгтэй үүнийг огт хийгээгүй. Үүнийг эрх мэдэлгүй өөртөө итгэлтэй байдал гэдэг бөгөөд бид энэ талаар тийм ч сайн мэддэггүй. Тэрээр, "Эзэн, миний сайн чанарт үндэслэн миний хүртэх ёстойг надад өгөөч." гэж хэлээгүй. Тэрээр, "Та Өөрийнхөө сайн чанарт үндэслэн миний хүртэх зохисгүй байсныг Та надад өгөөч." гэж хэлж байгаа. Тэрээр нуугдсан байсан сорилт болон боломжийг хоёуланг нь олж харсан бөгөөд хүлээн зөвшөөрсөн нь ямар гайхамшигтай болохыг та харж байна уу?

Эртний Еврей хэлэн дээрх Есүсийн түүнд өгсөн хариултыг орчуулбал "Яг зөв хариулт!" гэсэн байдаг. Зарим орчуулгууд Есүсийг "Гайхалтай хариулт, үнэмшмээргүй хариулт." гэж хэлсэн гэж орчуулдаг. Мөн түүний гуйлт хариулагдсан бөгөөд түүний охин эдгээгдсэн.

Шүтээн шүтэгч эмэгтэйн итгэл таны Бурханд хандах хандлагад хэрхэн нөлөөлөх боломжтой вэ?

Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав
Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011

Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал болон Бурханы Хүүгийн амьдралын холбоосыг, Дахин амилсан баярт чиглүүлсэн шинэ ойлголтуудыг бид олж авах болно. ХААН БОЛСОН ЕСҮС бол ном хаана зарагдаж байна тэндээс авах боломжтой бөгөөд эсийн бүлэгт зориулсан удирдамж бас ном юм.

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу