Эцэж цуцсан нэгэнд амралтЗагвар

Rest For The Weary

3-с 3 дахь өдөр

Бид өөрсдийнхөө Эзэн болохын хувьд Есүсийн хөнгөн буулгад хэрхэн захирагдаж сурах вэ? 

Энэ сургаалд Есүсийн өгсөн гуравдахь тушаал бол: 

"Надаас сур. Би дөлгөөн, зүрхэндээ даруу. Та нар сэтгэлдээ амралтыг олох болно" (Матай 11:29). 

Аятай буулга, хөнгөн ачааны Есүсийн сургуульд бид Түүний амьдарсанчлан амьдрах замаар элсэн ордог. Бичээс дээрээс Түүний амьдралаас суралцан, залбирлын дагуух дуулгавартай байдлаар хариулах үедээ Түүний тушаалыг дагахад бид суралцах болно: 

"Хэн нэг нь Миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн, загалмайгаа авч Намайг дага. Хэн амиа аврахыг хүснэ, тэр түүнийгээ алдана. Харин хэн Миний төлөө амиа алдана, тэр түүнийгээ олно" (Матай 16:24-25). 

Товчоор хэлбэл, Түүний шавь болоход өөрийгөө бүрэн зориулах замаар бид Есүсээс суралцдаг. Энэ нь бидний амьдралын арга зам болох хүртэл Түүний амьдралын арга замыг хуулбарлахад суралцах байдлаар бид Түүний хөлд суух болно. 

Есүс дээр ирэн,Түүний буулгыг авч, Түүнээс суралцах нь хүнд ачаа, зовлонгоосоо бид гэнэт ид шидийн мэт гэтэлгэгдэх болно гэсэн үг гэж би таныг бодоосой гэж хүсэхгүй байна. Гэсэн хэдий ч, бидний бүхий л гэмийг маань загалмай дээр үүрэхүйц хүчтэй Нэгэний буулгыг бид авдаг учраас ачаа маань хөнгөн мэт санагдах болно гэсэн үг юм. 

Түүний авралын бэлгийг хүлээн аваад зогсоогүй мөн Түүний амьдралын арга замыг өөрийнхдөө хуулбарлахаар идэвхитэйгээр эрэн хайж байдаг нэгэн байхаар--Есүсийн дагалдагч болохоор та өөрийнхөө амьдралыг бүрэн зориулсан уу?  

Зовж буй үедээ Христийг олох талаар дэлгэрэнгүй уншихыг хүсэж байвал, "Зовлонтой үе дэх баяр хөөр" нэртэй Доктор Тони Эвансийн и-номыг татаж авахын тулд энд дарна уу.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Rest For The Weary

Доктор Тони Эвансийн бэлтгэсэн энэ төлөвлөгөө нь амьдралдаа амралтын үед ороход тань туслахуйц Есүсийн өгсөн гурван тушаалыг гүн гүнзгий харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/