Эцэж цуцсан нэгэнд амралтЗагвар

Rest For The Weary

3-с 2 дахь өдөр

Есүс дээр ирэх нь яагаад эцэж цуцсан нэгэнд амралтын найдварыг санал болгодог вэ? 

Хурсан олонд Есүсийн хэлсэн дараах үгсээс хариултыг олж авч болно: "Буулгыг минь өөрсөд дээрээ ав" (Матай 11:29). 

Бид Есүс рүү ирэх үед Түүний буулгыг хүлээн авдаг бөгөөд талбайг хагалах үхрийн адил бид Түүний чиглүүлгийг дагах ёстой болдог. Бид өөрсдийнхөө хувь заяаны эзэд, удирдагчид байхаа аль хэдийнээ больсон хэдий ч Матайн сайнмэдээний номон дээрх анхны шавь нар Есүсээр дуудагдсан шиг (Петр, Андрей) "Намайг дага" (Матай 4:19) гэсэн Есүсийн тушаалыг бид сонсоод дагадаг. Гэсэн хэдий ч энэ буулгыг аятай, хөнгөн гэдгээр тодорхойлсон байна: 

"Буулга минь аятай, ачаа минь хөнгөн" (Матай 11:30) гэв. 

Энд буй chrēstosхэмээх грек үг "хөнгөн"-"яг тохирсон эсвэл тааруулж хийсэн" гэж орчуулагддаг. Таараагүй буулга ажлын ид дунд үхрийг эцээж, цуцаадаг хэдий ч Есүсийн буулга бол Түүнийг дагагчдад төгс таарсан хөнгөн буулга байдаг. Үнэндээ, Тэр бүхнийг Бүтээгч бөгөөд бидний хэрэгцээг хамгийн сайнаар мэддэг Нэгэн. Бидний хэрэгцээг анхаарах байдлыг дуулал номыг бичигч ийнхүү тайлбарлажээ: 

"Эцэг хүн хөвгүүдээ өрөвддөгийн адил Эзэн Өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг. Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг" (Дуулал 103:13-14). 

Есүсийг дагаж, Түүний буулгыг авна гэдэг тийм ч амар зүйл биш. Үүнд золиос, дуулгавартай байдал, Эзэнийхээ хүсэлд захирагдах зэрэг оролцох болно. Гэсэн хэдий ч, энэ бол биднийг бүтээсэн, бидний төлөө халуун дотноор санаа тавьдаг, биднийг хэнээс ч илүүтэйгээр мэддэг Нэгэнд баяр хөөртэйгөөр захирагдах байдал юм.

Бид өөрсдийнхөө Эзэн болохын хувьд Есүсийн хөнгөн буулгад хэрхэн захирагдаж сурах вэ?

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Rest For The Weary

Доктор Тони Эвансийн бэлтгэсэн энэ төлөвлөгөө нь амьдралдаа амралтын үед ороход тань туслахуйц Есүсийн өгсөн гурван тушаалыг гүн гүнзгий харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/