Эцэж цуцсан нэгэнд амралтЗагвар

Rest For The Weary

3-с 1 дахь өдөр

Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ирж, амралтыг Надаас олж ав хэмээн Есүс биднийг дууддаг. 

Матайн сайнмэдээнд, дараах зүйлийг хийж байсан учраас хуулийн багш нар ба фарисайчуудыг Есүс ийнхүү буруушаав 

"Тэд, үүрэхэд бэрх хүнд ачаа баглаж, хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө үүнд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй" (Матай 23:4). 

Дүрэм журам, шаардлага, ягштал сахих зан үйлийн жагсаалттай харьцуулвал хуулийн багш нар ба фарисайчууд израйльчуудаас итгэлийн бүрэн сахилтыг шаарддаг бол Есүс зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн олонхийг Өөр дээрээ ир гэж л дууджээ.

 Есүсийн дуудлага бол Түүнтэй харилцах харилцаанд орохын тулд өөрсдийнхөө хүчээр хичээснээсээ болоод эцэж цуцсан, туйлдсан бүхий л хүмүүст хамаардаг. Энэ харилцаанд дагалдах урьдчилсан нөхцөл, гэрээний дагуух тохиролцоо гэж огт байхгүй. Энэ бол Өөр дээр нь ирэх бүхий л хүнд өгөх нигүүлсэнгүй, найрсаг бэлэг бөгөөд Өөр дээр нь ирэх хүн бүрт амралтыг өгөх болно гэж Есүс амладаг (Матай 11:28).

"Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн" хүмүүс Есүс дээр ирэх нь яагаад "амралт"-ын найдварыг тэдэнд өгдөг вэ?

Хэрэв та Есүсийн өгөх амралтын талаар улам илүүг олж мэдэхийг хүсэж байвал танд бэлэг болгон Доктор Тони Эвансийн сургаалийг татан авахыг танд санал болгомоор байна. Зүгээр л энд дарна уу. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Rest For The Weary

Доктор Тони Эвансийн бэлтгэсэн энэ төлөвлөгөө нь амьдралдаа амралтын үед ороход тань туслахуйц Есүсийн өгсөн гурван тушаалыг гүн гүнзгий харуулах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс)-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://tonyevans.org/