Онцгой сайн үйлчлэлЗагвар
Тийм ч сайн биш байх: Хайрлаж чадахгүй байх
Есүсээс хамгийн агуу захирамж юу болохыг асуухад Тэрээр “Бурхан Эзэнээ хайрла... мөн... Хөршөө өөрийн адил хайрла” гэж хариулжээ. Өчигдрийн бидний харсанчлан, сайн үйлсийн нэг арга зам бол бид эргэн тойронд байгаа хүмүүст Түүний төгс сайн зан чанарыг илчлэх замаар Бурханыг хайрлаж Есүсийн тушаалыг биелүүлэх юм. Бид үйлсээрээ дамжуул хоёр дахь тушаалыг сахихын тулд сайн байх нь чухал шаардлагатай гэдгийг өнөөдөр бид суралцах болно.
Христэд итгэгчдийн хувьд үйлс нь тийм ч сайн биш байж бид хөршөө өөр шигээ хайрладаг гэж хэлж болохгүй. Христ итгэлт эмчийн жишээг авч үзье. Тэр эмч өвчтөнүүдтэйгээ залбирч, Сайн мэдээг хамтран ажиллагсадтайгаа хуваалцаж, сүмдээ мөнгө хандивлаж болох ч түүний үйлчлэлийн хамгийн үндсэн хэлбэр бол маш сайн эмч байх явдал юм. Хэрэв тэр эрүүл мэндийн салбартаа тийм ч сайн биш мэргэжилтэн байсан бол түүний өвчтөнүүдийн амь нас эрсдэлд орж магадгүй юм. Эмч хүний ажил мэргэжлийн хамгийн эхний үүрэг бол маш сайн эмч байх ёстой—үүнд өвчтөндөө өөрийнхөө мэддэг хамгийн сайн арга барилаар үйлчлэх, өөртөө болон гэр бүлдээ үзүүлдэг халамжийг тэдэнд ч мөн адил үзүүлдэг байх ёстой.
Бидний хувьд ажлын ур чадвар маань амьдрал, үхлийн хоорондын ялгаа гэсэн үг биш. Гэхдээ бид бүгдээрээ сайн үйлс хийж, ажлаа хийхэд шаардагдах наад захын хэм хэмжээнээс давуугаар ажиллах замаар хөршөө өөрийн адил хайрла гэсэн Есүсийн тушаалыг дуулгавартай дагах боломжтой. Мэтт Перманы энэ сэдвээр хэлсэн үг надад маш их таалагддаг: “Муу ажиллах нь сүйтгэгчтэй адил, учир нь энэ нь хүмүүсийн амьдралд улам их төвөг учруулдаг. Христэд итгэгчид сүйтгэгчид болон ажилдаа хойргочуудаас өөр байх ёстой. Бид хамгийн бага зүйлийг хийхээс илүүтэйгээр илүү их замыг туулж, хүмүүст үнэхээр ашиг тусаа өгөх ажлыг хийх ёстой. Бид ажил үйлсдээ гарамгай сайн байх нь үнэн хэрэгтээ өгөөмөр сэтгэл, хайрын нэг хэлбэр бөгөөд чанаргүй ажил нь харамч, хувиа хичээсэн байдлын нэг хэлбэр юм. Чанаргүй ажил бол зүгээр нэг чанаргүй ажил биш; энэ нь хайр байхгүй байна гэсэн үг."
Христэд итгэгчид бид цалин авахын тулд аль болох бага ажил хийх гэж хичээх ёсгүй. Хэрэв хийж байгаа ажил маань Бурханы дуудлага гэдэгт итгэдэг бол “Эзэний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийгтүн (Колоссай 3:23), бид Бурханыг алдаршуулахыг зорилгоо болгож, хамгийн сайн хичээнгүй эмч, бизнес эрхлэгчид, багш нар, уран бүтээлчид, мужаан болон удирдах албан тушаалтан байснаар бусдыг сайн хайрлах боломжтой болно. Ажилдаа сайн байх нь хувийн ашиг хонжоо олох хэрэгсэл биш юм. Сайн байх нь ажлын маань үндсэн үйлчлэлийн хэлбэр мөн. Бурханы алдар болон бусдын сайн сайхны төлөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар болж, ур чадвараа сайн эзэмшихэд анхаарлаа хандуулан зорилгоо болгоход энэ үнэн танд урам зориг өгөх болтугай!
Хэрэв танд энэ төлөвлөгөө таалагдсан бол Сайн мэдээг ажил үйлстэйгээ хэрхэн уялдуулахад туслах зорилготой миний долоо хоног тутмын чимээгүй цагийн төлөвлөгөө танд таалагдана гэдэгт итгэж байна. Энд бүртгүүлэх боломжтой.
Энэ төлөвлөгөөний тухай
Ажилдаа амжилттай сайн байхыг зорих олон сайн шалтгаан бий. Амжилттай сайн байх нь бидний карьерыг ахиулж, бидэнд нөлөө үзүүлж мөн Сайнмэдээ хуваалцах боломжууд руу биднийг хөтөлдөг. Гэвч энэхүү гурван өдрийн төлөвлөгөө нь бидэнд амжилттай сайн байх үндсэн тулгуур шалтгааныг бидэнд харуулах болно. Учир нь сайн амжилттай байх гэдэг нь бид хэрхэн Бурханы зан чанаруудыг өөрсдөөрөө дамжуулан харуулах, сонгон хийж байгаа ажлаараа дамжуулан хэрхэн хөршөө өөрийн адил хайрлаж тэдэнд үйлчлэхийн нэр юм. Identifier (Key): about about https://my. bible. com/reading-plans/13978 https://my. bible. com/reading-plans/13978-the-ministry-of-excellence/day/1.
More