Онцгой сайн үйлчлэлЗагвар
Бүх зүйлд амжилттай сайн байх
Есүсийг тодорхойлсон миний хамгийн дуртай тодорхойлолт нь Марк 7:37 дээр хэлсэнчлэн "Хүмүүс үнэнхүү гайхаж байв. Түүний [Есүс] үйлдсэн болгон сайн ажээ."' Христийн дагалдагчдын хувьд энэ эшлэл бидэнд маш их ухаарлыг өгдөг. Есүсийг алхам бүрдээ даган дуурайхыг эрмэлзэж байгаа хүмүүсийн хувьд бидний хийж байгаа бүх зүйл сайн гэж бид хэлж болох уу? Бид гэртээ болон ажил дээрээ бүгдийг хамгийн сайнаар хийж байна гэж хэлж болох уу?
Үнэндээ бид бүгдийн амьдралд Есүсийн сайн гэсэн стандартад хүрэхгүй байгаа талбарууд бий. Энэ нь өмнөхөөсөө ч илүүтэй үнэн болсон гэж би боддог. Яагаад? Учир нь урд урдынхаас ч илүүгээр бүгдийг хийх ёстой, ийм л байх ёстой, бүгдийг авах ёстой гэсэн худал хуурмагт бид итгэж байна. Бид хэтэрхий их үүрэг хариуцлага үүрч, сэтгэлээр унаж, илүү их стрессдэж ажил болон гэртээ хийх ёстой чухал болон онцын чухал биш ажлуудаа ялгаж салгаж чадаагүйгээс болж сая чиглэлд нэг миллиметр ахиж байна. Энэ бол онцгой сайны бус харин дундаж байгаагийн шинж тэмдэг бөгөөд өнөөдөр сүм чуулганд яг энэ асуудал тахал болсон гэж би боддог.
Яагаад энэ бидэнд хамаатай гэж? Учир нь онцгой сайн биш л бол өөр юу ч бидний Христэч дуудлагын стандартад хүрэхгүй юм. 1 Коринт 10:31 дээр Паул "Тиймээс та нар идсэн ч, уусан ч, юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий" гэж бичжээ. Талийгаач мундаг пастор доктор Жэймс уг эшлэлээс иш татан өөрийн чуулгандаа хандан “Бүх зүйлд онцгой сайн бай, бүх зүйлийг Бурханы алдрын төлөө” гэж уриалдаг байв. Ийм стандартад хүрэхийн тулд бид дуудагдсан билээ.
Бүх зүйлд ялангуяа сонгосон ажилдаа сайн байхыг зорих олон сайн шалтгаан бий. Ажил мэргэжилдээ сайн байх нь бидний карьерыг ахиулж, биднийг дэлхийд гайхшируулж, нөлөө үзүүлж, Сайнмэдээг хуваалцах боломжийг авчирдаг. Гэвч эдгээр сайн зүйлсийн аль нь ч бид ажилдаа өндөр амжилт гаргах болон Бурханаас бидний амьдралд өгсөн бусад үүргээ гүйцэлдүүлэх гол мотивац болох ёсгүй. Бид илүү үндсэн зорилгын төлөө сайн байхыг эрэлхийлдэг—учир нь сайн байх гэдэг нь бид хэрхэн Христийн зан чанарыг дуурайх болон хөршөө өөрийн адил хайрлаж, үйлчлэхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, сайн байх нь бидний өдөр тутмын үйлчлэлийн хэлбэр юм. Бид ирэх хоёр өдрийн туршид хэрхэн сайн байснаараа Бурханыг алдаршуулж үйлсээрээ дамжуулан бусдыг сайн хайрлах талаар суралцах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Ажилдаа амжилттай сайн байхыг зорих олон сайн шалтгаан бий. Амжилттай сайн байх нь бидний карьерыг ахиулж, бидэнд нөлөө үзүүлж мөн Сайнмэдээ хуваалцах боломжууд руу биднийг хөтөлдөг. Гэвч энэхүү гурван өдрийн төлөвлөгөө нь бидэнд амжилттай сайн байх үндсэн тулгуур шалтгааныг бидэнд харуулах болно. Учир нь сайн амжилттай байх гэдэг нь бид хэрхэн Бурханы зан чанаруудыг өөрсдөөрөө дамжуулан харуулах, сонгон хийж байгаа ажлаараа дамжуулан хэрхэн хөршөө өөрийн адил хайрлаж тэдэнд үйлчлэхийн нэр юм. Identifier (Key): about about https://my. bible. com/reading-plans/13978 https://my. bible. com/reading-plans/13978-the-ministry-of-excellence/day/1.
More