Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аянЗагвар
Элбэг дэлбэг байдлын эсрэг хомс байдал
Хүүхэд хүмүүжүүлэх бол тийм ч амар зүйл биш. Энэ бол хамгийн хүнд ажил. Үүнд зориулсан зааварчилгаа, тогтсон жор гэж байдаггүй бөгөөд хүүхэд бүрийг бие биенээсээ огт өөр байлгах замаар Бурхан үүнийг амаргүй болгодог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр танд ойлгомжтой санагдах ямар ч зарчмаас та зууран авч; үүнийг хэрэгжүүлэн үзэж, хэрэв энэ нь болохоор бол, энэ нь таны зарчим болж хувирдаг.
Тэгэхээр би танд нэг зүйлийг санал болгоё: хүүхдүүддээ зориулсан элбэг дэлбэг орчинг бий болго.
Хүүхдүүдэд хайр хэрэгтэй байдаг бөгөөд тэд үүнийг л хүсч байдаг. Энэ дэлхий дээрх ямар ч зүйлтэй адил үүний хангалт хомсдох юм бол энэ нь улам илүү үнэ цэнэтэй зүйл болон хувирдаг бөгөөд өрсөлдөөнийг бий болгодог. Хэрэв энэ нь элбэг дэлбэг байх юм бол асуудал огт байдаггүй.
Тос, давсыг жишээ болгон авч үзье. Ямар ч улсад газрын тос хэрэгтэй байдаг учраас үүнийг олж авахын төлөөх ширүүн өрсөлдөөн үргэлж байдаг. Үнэ өндөр байдаг бөгөөд улам илүү өсөхөөр амладаг. Бид тэмцэлддэг, арга заль хэрэглэдэг, хээл хахуулийг бид өгдөг, тосны төлөө бид юугаа ч өгөхөөс буцдаггүй.
Нөгөө талаас, давс бол хүний биед зайлшгүй хэрэгтэй зүйл хэдий ч энэ нь маш элбэг байдаг. Хайрцаг давсны үнэ маш хямдхан. Энэ нь элбэг дэлбэг байдаг.
Аавууд хүүхдүүдтэйгээ холбогдохгүй, тэд үнэхээр зав чөлөөгүй байснаас хүүхдүүд ньчухалбус гэсэн мэдрэмжийг олж авах, аав нь хүүхдүүдтэйгээ хамт байх нь ховор, тэдэнтэй хамт цагийг өнгөрүүлэх цаг үнэхээртүүнд байдаггүй үед энэ нь хомс орчин болдог.
Гэвч аавууд хайрыг дуусашгүйгээр хангах, аавынх нь оршихуй тогтмол элбэг дэлбэг байх үед өрсөлдөөн бага, заль мэх бага мөн гэр бүлд тань улам илүү амар тайван байдаг. Бие махбодын болон сэтгэл санааны хувьд аав хүн хүүхдүүдтэйгээ хамтбайх хэрэгтэй болдог.
Элбэг дэлбэг орчин хүнд төрөлхөөс цаанаасаа ирдэг зүйл биш бөгөөд энэ нь тийм ч амархан зүйл биш.
Гэвч энэ нь үнэхээр үнэ цэнэтэй зүйл мөн.
Асуулт: Гэр бүлд чинь элбэг дэлбэг орчин байдаг уу эсвэл хомс орчин байдаг уу? Элбэг дэлбэг хайрын орчинд хүүхдүүд хөгжин цэцэглэдэг. Хомс орчинд тэд махран зүтгэдэг хүмүүс болдог.
Энэ төлөвлөгөөний тухай
Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс болон бусад эцэгүүдээс зөвлөмж авах нь нэн чухал. Үндсэн мэргэн ухаан бол Бичээсийн зарчмууд болон мэргэн ухааныг алдаануудаасаа суралцсан нас тогтсон, ухаалаг аав нарын туршлагатай хослуулан эцгүүдэд зориулсан гүн ойлголт, мэргэн ухаанд хүрэх аян юм.
More