Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аянЗагвар

Цөөн хэдэн харамсах зүйлстэй эцэг
Бизнест шийдвэр гаргахад "ухаалаг арга зүй" давамгайлдаг үе байлаа. Бид хэв загваруудыг үүсгэн бий болгосон бөгөөд амжилтын хамгийн өндөр, амжилтгүй байдлын хамгийн бага боломжуудад тэдгээр нь онилсон байв. Тодорхой нэгэн зүйлсийг бид хийх юм бол ихэнхдээ бид ялах болно гэсэн боломжит хувилбаруудаар бид тоглосон.
Эцэг хүмүүс болохынхоо хувьд хүүхдүүдийнхээ тухайд "боломжит хувилбар"-аар бид тоглохыг хүсдэггүй. Бид юуг ч хийсэн гэсэн, тэд гайхалтай хүүхдүүд, Есүсийг дагагч насан хүрэгсэд болох болно гэсэн баталгааг бид гаргаж чадахгүй. Гэвч өөрсдийнхөө хувьд харамсахуйц хамгийн бага коэффициент бүхий хувилбарт хүргэхүйц шийдвэрүүдийг бид гаргах боломжтой! Хожим нь харамсахуйц зүйлсийг бид хийхгүй байх сонголтыг бид хийх боломжтой.
Өөрсдийнхөө хэлийг, зан араншинг захирч чадаагүй Аавуудаас ирсэн шархтайгаар ихэнх эрэгтэйчүүд амьдардаг. "Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл." Дор хаяж, бид амаа хамхих ёстой. Өөрсдийнхөө шүүмжлэл, уураа хяна. Үүнийг хийснийхээ дараа хүртлээ...бид үүнийг ихэнхдээ таньж мэдэж чаддаггүй.
Аавуудаасаа магтаалын үгс, баталгаажуулалтыг сонсохыг бид хүсч байсан хэдий ч ихэнх маань эдгээрийг хэзээ ч сонсож чадаагүй байдаг. Бардам зан биднийг хэрхэн саажуулдаг нь үнэхээр гайхмаар. Бид механик бухнууд, мотоциклууд, вэйкбордууд унадаг хэдий ч сонин сонсогдох вий эсвэл охид хөвгүүддээ бид ямар их хайртайгаа, тэд маань ямар онцгой болохыг нь хэлэхэд зөөлөн сонсогдох вий гэсэн өөрсдийнхөө айдсыг давж гардаггүй.
Хүүхдүүдийнхээ төлөө та өөртөө байгаа бүхнээ зориулахад бэлэн байна уу? Хожим нь хамгийн бага коэффициент бүхий харамсах зүйлтэй байхын тулд та хүүхдүүдээ хүмүүжүүлж байна уу?
Асуулт: Олон жилийн дараа эцэг хүн болохынхоо хувьд харамсахуйц хамгийн том зүйлийг харуулж өгөөчээ хэмээн та Бурханаас гуйх уу? Тэгвэл үүнийгээ зогсоох зүрх зоригийг танд өгөхийг та Түүнээс гуйн залбирах уу?
Энэ төлөвлөгөөний тухай

Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс болон бусад эцэгүүдээс зөвлөмж авах нь нэн чухал. Үндсэн мэргэн ухаан бол Бичээсийн зарчмууд болон мэргэн ухааныг алдаануудаасаа суралцсан нас тогтсон, ухаалаг аав нарын туршлагатай хослуулан эцгүүдэд зориулсан гүн ойлголт, мэргэн ухаанд хүрэх аян юм.
More