Үндсэн мэргэн ухаан: Эцэгүүдэд зориулсан 7 өдрийн аянЗагвар

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

7-с 3 дахь өдөр

Хоньчингүй хонь

Хүүхдүүд хоньтой адилхан. Тэд бие даасан байдал руу явж буй хэдий ч одоохондоо, тэд залуу нас, эрч хүчээрээ цэнэглэгдсэн- бөгөөд туршлагагүй байдлаасаа болж сүйрлийн эрмэгт тулаад буй аж.

Хоньтой адилхан тэдэнд хоньчин хэрэгтэй... тэднийг харж хандах хэн нэгэн хэрэгтэй. Тэдэнд аав хэрэгтэй. Жинхэнэ эцэг хэрэгтэй. Харамсалтай нь, олон хүүхдүүд хоньчингүйгээр өсч торнин буйг би мэднэ.

Хоньчлох ажлаа ноцтойгоор авч үздэг аавуудын нэг нь та хэмээн найдъя. Хоньчлогч эцэг юу хийдэг вэ? 

  1. Асран халамжилдаг - Хоньчид хонио хаана байгааг сайн мэддэгтэй адилхан, эцэгээ хүүхдүүдээ ... бие махбодын хувьд, харилцааны хувьд болон сүнслэг байдлын хувьд хаана байгааг сайн мэддэг. 
  2. Хариулдаг - Хоньчид хонио хамтад нь байлгадаг. Аавуудад ч мөн адил хариуцлага оногддог бөгөөд энэ нь эхнэртэйгээ хамт байхаас эхэлдэг байна. Том хоёр хоньд бие биенээсээ холдох юм бол бага хоньдыг та хамтад нь байлгаж чадахгүй.
  3. Тэжээн тэтгэдэг - Хоньчид бол хоньдынхоо хамгийн үндсэн хангагчид мөн. Аавууд хүүхдүүддээ ч бас үүнийг хийдэг байх хэрэгтэй. Хүнээр тэжээлгэгч аав гэж хэзээ ч байж болохгүй... ялангуяа Христитгэлтэн аав хүн ийм байж болохгүй. Тэднийхээ бие махбодынх нь хэрэгцээг хангахын дээр, сүнсний хоолыг нь хангахын хажуугаар Аавууд хүүхдүүдээ хязгааргүй, нөхцөл үл шаардах хайраар хагах ёстой.
  4. Хамгаалдаг - Хоньдод нь хор хөнөөл учруулах эсвэл тэднийг нь төөрүүлэхэд хүргэх хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйлийг хөөн зайлуулахад шаардлагатай бүхий л зүйлийг хоньчид хийдэг. Аавууд хүүхдүүдээ гадны хор хөнөөлөөс хамгаалдаг бөгөөд уур, бодлогогүй байдал эсвэл хайхрамжгүй байдлаас болж тэднийг шаналгахаас зайлсхийдэг. 

Алдагдсан нэг хонио эрж хайхаар явахын тулд ихэнх аавууд ерэн есөн хонин сүргээ орхих болно. Мөн түүнчлэн та тэднийг асран халамжилж, хариулж, тэжээн тэтгэж мөн хамгаалах уу?

Асуулт: Хоньдын чинь нэг нь хэзээ холдон буйг мэдэхүйцээр та анхаарал хандуулдаг уу?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Radical Wisdom: A 7-Day Journey For Fathers

Эцгүүд маань биднийг ямар ихээр хэлбэржүүлдэг нь үнэхээр гайхалтай. Дэлхийн эцэгийнхээ эрх мэдэл, нөлөөллөөс зугтаж чадах хүн гэж нэг ч үгүй. Ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо бэлтгэгдээгүй мэт санадаг учраас -Бичээсээс болон бусад эцэгүүдээс зөвлөмж авах нь нэн чухал. Үндсэн мэргэн ухаан бол Бичээсийн зарчмууд болон мэргэн ухааныг алдаануудаасаа суралцсан нас тогтсон, ухаалаг аав нарын туршлагатай хослуулан эцгүүдэд зориулсан гүн ойлголт, мэргэн ухаанд хүрэх аян юм.

More

Энэхүү Уншлагын Төлөвлөгөөний төлөө Радикал Мэнторинг-д талархмаар байна.Илүү мэдээллийг авахыг хүсвэл: http://radicalwisdombook.com -д зочилно уу