Есүсийн Дахин Амилсан Баярын түүхЗагвар

The Story of Easter

7-с 5 дахь өдөр

БААСАН ГАРАГ

Элч Паул Филиппой 3-р бүлэгт "Би Түүний амилалтын хүч, зовлонгуудын нөхөрлөлийг таньж мэдэн, Түүний үхэлтэй адилхан болгогдож, үхэгсдээс амилуулагдахад хүрмээр байна." гэж хэлсэн байдаг. Гэвч үнэндээ энэхүү аймшигт явдлыг туулахыг хүсэх нь боломжгүй мэт санагдах хэдий ч, энэхүү түүхийн гайхамшиг нь Христийг бид үнэхээр таньж мэдэх боломжтой болохыг таниулсан. Бид бүхий л аймшигт зүйлсээр дамжуулан амар тайван, баяр хөөр, амар амгалан, ивээл энэрлийн гэрлийг олж харах үед, та Түүнтэй үхлээр дамжуулан Түүнтэй адил болох үзэсгэлэнт дүр төрхийг олж харах болно. Бурханд бүрэн итгэж найдсан маш энгийн амьдралаар Тэрээр амьдарсан. Тэрээр дэлхийд ямар ч анхаарал халамж үзүүлээгүй боловч Өөрийнхөө хамгийн сайн найзаасаа ээжийг нь харж халамжлахыг хүссэн. Түүний цорын ганц өмч нь цэргүүдийн шодсон хувцас байсан. Тийм л энгийн даруу байдал. Тийм л анхаарлаа төвлөрүүлсэн байдал. Тийм л Бурханы зорилгод Өөрийгөө золиослосон байдал. Эцэгтээ бүрэн итгэсэн тийм итгэл. Эдгээр нь үнэхээр хүсэн хүлээхүйц зүйлс мөн.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

The Story of Easter

Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний залбирал, гүн хэлэлцүүлэг, чухал үйлс болон дэлхийг өөрчлөх үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дээгүүр өнгөрөх баярын өмнөх Даваа гарагт эхлэхээр энэхүү төлөвлөгөө нь зохиогдсон бөгөөд таныг өдөр бүр Сайнмэдээний дөрвөн номын бүлгүүдээр тэрхүү Ариун долоо хоногоор хөтлөн дагуулах болно.

More

Юуны өмнө Life.Church-д энэхүү төлөвлөгөөний төлөө талархъя. Та Life.Church-н талаар улам ихийг мэдэхийг хүсвэл www.Life.Church-д зочилно уу