Есүсийн Дахин Амилсан Баярын түүхЗагвар

The Story of Easter

7-с 2 дахь өдөр

МЯГМАР ГАРАГ

Бид өөрсдийгөө усан үзмийн талбайд хэн болохоо баттай мэдэх хэрэгтэй. Бид бол мөчрүүд. Бидний цорын ганц ажил бол Есүс Христ болох тэрхүү мөчрөөс зуурах юм. Тэгснээр бид үр жимс гаргах гэсэн цорын ганц зорилгоо гүйцэлдүүлэх юм. Үнэндээ усан үзмийн талбайд өрнөж буй бусад ажлыг цэцэрлэгч Өөрөө гардан хийх болно. Тэр бол Бурхан. Би биш. Та ч биш. Бидний ажил бол усан үзмийн модтой холбоотой байж, Түүнийг бидний амьдралд ажиллахыг нь зөвшөөрөх юм. Та өнөөдөр юуны төлөө дуудагдсан, хэн бэ гэдгээ эргэцүүлэн бодоорой. Наалдан. Байж. Холбоотой. Зууран байж. Байнгын. Энэ бүгд, өөр юу ч биш.
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Story of Easter

Амьдралын тань сүүлийн долоо хоног гэдгийг мэдэж байсан бол та үүнийг хэрхэн өнгөрөөх байсан бэ? Есүс Христ махан биеэр энэ дэлхий дээр байх сүүлийн долоо хоног нь дурсамжит мөчүүд, эш үзүүллэгийн биелэл, чин зүрхний залбирал, гүн хэлэлцүүлэг, чухал үйлс болон дэлхийг өөрчлөх үйл явдлуудаар дүүрэн байжээ. Дээгүүр өнгөрөх баярын өмнөх Даваа гарагт эхлэхээр энэхүү төлөвлөгөө нь зохиогдсон бөгөөд таныг өдөр бүр Сайнмэдээний дөрвөн номын бүлгүүдээр тэрхүү Ариун долоо хоногоор хөтлөн дагуулах болно.

More

Юуны өмнө Life.Church-д энэхүү төлөвлөгөөний төлөө талархъя. Та Life.Church-н талаар улам ихийг мэдэхийг хүсвэл www.Life.Church-д зочилно уу