Цаг хугацаагаа Бурханд зориулах ньЗагвар
Цагт нь амжуулж дуусгах
Би аливаа зүйлийг цагт нь хийж амжуулахад туслах хэдэн аргыг сурч авсан. Танд ч бас тустай байж болох юм.
Надад байгаа бүх цаг хугацаа бол Бурханых бөгөөд Түүний надад даатган өгснөөр надад байгаа бүх цаг минийх болдог. Би болон миний цаг зав бол Бурханых. Гэсэн хэдий ч, Тэр надад зарцуулуулахаар тодорхой цагийг даатган өгсөн. Энэ цагаа би ажил хийх, хэн нэгнийг эргэж очих гэх мэтчилэн зарцуулж болох боловч энэ цаг бол хэмжээ хязгаартайг би мартаж болохгүй.
Анхаарлаа төвлөрүүлснээр цагийг аврах боломжтой. Хүний оюун бодол бол цагийг үр ашиггүй үрдэг том зүйлсийн нэг. Бидний гар завгүй ажиллаж байхад, бид бодол санаандаа юу ч бодохгүй байж чаддаг. Үүнтэй адил, гар сул юу ч хийгээгүй байхад оюун бодол маань завгүй байх боломжтой. Хоосон мөрөөдөх, хөнгөн хийсвэр төсөөллийн хойноос хөөцөлдөх гэх мэт нь бодол санаа бодит байдал дээр үр ашиггүй үрэгдэх шалтгаан болдог. Хийж байгаа зүйлдээ бодол санаагаа төвлөрүүлэх, анхаарлаа яг сайн төвлөрүүлэх нь цагийг үр ашигтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Оюун санаа нь энгийн эсвэл механик ажлыг хийх үеэр үнэт цаг хугацааг аврах чадвартай. Жишээ нь, шүршүүрт орох механик нь тийм ч хэцүү биш. Энэ үед, оюун санаа нь асуудлыг шийдвэрлэх, бүтээлчээр бодох, эсвэл сэдвүүдийг найруулах гэх мэтийг боддоггүй. Миний мессеж ба лекцүүдийн олонх нь шүршүүрээс төрөн гарсан. Би гольф тоглодог байхдаа, нэг нүхнээс нөгөөгийн хооронд явах цаг нь оюун санаандаа мессежээ найруулахад яг тохирсон цаг болохыг ухаарсан.
Христчин амьдралын утга учир: Бурханы нүүрийг эрэлхийлсэн амьдрал
Өнөөдөр бодол санаагаа юунд төвлөрүүлж байгаадаа илүү мэдрэмжтэй бай. Мөнхийн үнэ цэнэтэй зүйлсийг агуулсан бодлыг бодох замаар энгийн бас механик ажиллагаанд зарцуулсан үнэ цэнэтэй цагаа аврахыг хичээгээрэй.
Зохиогчийн эрх © Ligonier Ministries-д бий. Р.С. Спроулын үнэгүй номыг Ligonier.org/freeresource хаягаар орж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг.
More