Цаг хугацаагаа Бурханд зориулах ньЗагвар
Цагийг аврах
Цаг бол агуу тэгшитгэгч. Энэ нь аливаа цаг хугацааг гарцаагүй тэгшитгэх нэг нөөц баялаг мөн. Амьтай хүн бүрд өдөр бүр яг ижилхэн цаг өгөгддөг. Завгүй хүмүүст зориулж онцгой нэмэлт цаг өгөгддөггүй. Цагийн зүүний хувьд хамгийн дуртай цагаа заах гэсэн ойлголт байдаггүй.
Бидэнд өдөр бүр ижилхэн цаг өгөгддөг. Өгөгдсөн цагаа хэрхэн аварч байгаагаараа л бид бие биеэсээ ялгагддаг. Аливаа зүйл аврагдана гэдэг нь, сөрөг нөхцөл байдлаас аврагдах эсвэл золиослогдон төлөгдөхийг хэлдэг. Бидний анхаарлыг татаж буй наад захын сөрөг нөхцөл байдал бол цагийг үр ашиггүй үрэх юм. Цагийг үр ашиггүй үрэх гэдэг нь шалихгүй эсвэл огт үнэ цэнэгүй зүйлд зарцуулахыг хэлдэг.
Винс Ломбарди агсан, "Би тоглоомд хэзээ ч хожигдож байгаагүй, зүгээр л миний цаг хугацаа дуусчихсан" гэсэн цэцэн үгийг танил болгосон. Энэ тайлбар нь бидэнд спортын хамгийн хүнд элементүүдийн нэг болох цаг хугацааны эсрэг уралдахыг зааж өгсөн юм. Өгөгдсөн цагийг хамгийн үр ашигтайгаар зарцуулдаг баг л хождог. Мэдээж, спорттой адил завсарлагаа гэсэн ойлголт амьдралд байхгүй. Спортын уралдаан тэмцээнд цагийг түр зогсоож болдог. Гэвч бодит амьдралд завсарлагаа гэж байхгүй.
Христчин амьдралын утга учир: Бурханы нүүрийг эрэлхийлсэн амьдрал
Шалихгүй эсвэл огт үнэ цэнэгүй зүйлсэд дэмий үрж байгаа цагаа аврах арга замыг илчлэн харуулахыг Бурханаас гуйн залбир.
Зохиогчийн эрх © Ligonier Ministries-д бий. Р.С. Спроулын үнэгүй номыг Ligonier.org/freeresource хаягаар орж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг.
More