Цаг хугацаагаа Бурханд зориулах ньЗагвар
Цаг заваа үр ашигтайгаар зарцуулах
Намайг бага сургуулийн сурагч байхад, "Хамгийн дуртай хичээл чинь юу вэ?" гэж олон хүмүүс асуудаг байсан. Миний хариулт үргэлж дараах хоёрын аль нэг нь байдаг байлаа. Би "завсарлагаа" эсвэл "биеийн тамир" хоёрын аль нэгийг хэлдэг байв. Хариулт минь миний юуг хамгийн ихээр хүсэж сонирхдог болохыг тусган харуулдаг байсан. Би ажиллахаас илүү тоглохыг хүсдэг. Сургууль руу алхах замдаа циркийн өндрийн тэнцвэртэй алхагч гэж өөрийгөө төсөөлөн өлмий дээрээ нарийн зам даган явах үед, бүх л зүйлийг хамарсан философийн гүн бодлыг төрүүлэхүйц "Яагаад?" гэсэн асуулт мэдээж төрж гарсан.
Би өөрөөсөө, долоо хоногийн таван өдрийг хийх дургүй зүйлдээ зарцуулаад, зөвхөн хагас, бүтэн сайнд л тоглох боломжтой ийм амьдралын утга учир юунд байгааг асуусан. Би хичээл эхлэхээс бүтэн цагийн өмнө үргэлж тоглоомын талбай дээр байдаг байсан, хичээлдээ амжилт гаргахыг хичээсэндээ биш, харин хонх дуугарахаас өмнө бүтэн цагийг өдөр бүр тоглоход зарцуулж цагийг аврахын тулд үүнийг хийдэг байсан. Миний хувьд цагийг аврах гэдэг бол ажиллахаас илүүтэйгээр тоглох үнэ цэнэтэй минут бүрийг аврахыг хэлдэг байлаа.
Би дагалдагч Паулын "Цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж" (Ефес 5:16) гэж уриалан дуудсанчлан үйлдэхгүй байгаагаа ойлгосон. Түүний дуудлага бол Христийн хаанчлалын төлөө хөдөлмөрлөж, цагаа үр бүтээлтэй ашиглах тухай дуудлага байсан.
Христчин амьдралын утга учир: Бурханы нүүрийг эрэлхийлсэн амьдрал
Та Бурханы хаанчлалын төлөө цагаа үр ашигтай зарцуулдаг уу?
Зохиогчийн эрх © Ligonier Ministries-д бий. Р.С. Спроулын үнэгүй номыг Ligonier.org/freeresource хаягаар орж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Цаг хугацаагаа Бурханд зориулах тухай Р.С. Спроулын бэлтгэн гаргасан 4 өдрийн чимээгүй цаг. Чимээгүй цагийн өдөр бүр таныг Бурханы оршихуй дотор, Бурханы эрх мэдэл доор, Бурханы алдрын төлөө амьдрахыг уриалан дууддаг.
More