Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар

Advent: The Journey to Christmas

25-с 5 дахь өдөр

Зөвт байдал сэргээгдсэн нь 

Зехариа 9-р бүлэг дэх эш үзүүллэгт, ирэх Хаан авралыг авч ирэх бөгөөд Өөрийнхөө зөвт байдлыг авч ирэх болно гэж Бурхан амалсан. Энэ нь Христийн мэндэлсэн баяраар, Бурхан Есүс Христийн биеэр ертөнцөд "Өөрийнхөө зөвт байдлыг" авч ирсэн гэсэн үг. Энэ нь ертөнцөд хэрэгтэй зүйл байлаа (одоо ч мөн хэрэгтэй байсаар буй). Ромын 3:10-т, элч Паул хүн төрөлхтний гунигтай нөхцөл байдлыг тодорхойлжээ: "Зөвт хүн алга, ганц ч алга." Бид бүгд ижилхэн нөхцөл байдалд, гэмт байдал болон өөрсдийгөө зөвт нэгэн болгох ямар ч боломжгүй тийм байдалд оршин байсан. Гэвч Ром 1:17-д Паул ингэж хэлжээ, "Зөвт хүн итгэлээр амьдарна." Христитгэл бол зөвт байдлыг өөрсдийнхөө хүчээр олж авах явдал биш, "итгэлээр" Есүсийн зөвт байдлыг хүлээн авах явдал аж. Энэ нь бид хэн бэ гэдэг биш харин Тэр Хэн бэ гэдэг асуудал аж. 

Есүс төрснийхөө дараа бүхий л амьдралынхаа туршид зөвт байдлаар амьдарсаар ирсэн. Тэр бол төгс Нэгэн байсан бөгөөд Бурхантай ойр дотно байж, ямар ч татгалзах зүйлгүйгээр Эцэгийнхээ төлөвлөгөөг дагасан. Загалмай дээр Тэр өөрчлөлтийг хийсэн. 2 Коринт 5:21-т ингэж хэлжээ, "Нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө Тэрээр нүгэл болгосны учир Түүний дотор бид Бурханы зөвт байдал болох юм." Есүс бидний төлөө нас барах үедээ бидний бүхий л зөвт бус байдлуудыг авч үхүүлсэн бөгөөд Өөрийнхөө зөвт байдал болон Бурхантай харилцах дотно харилцаагаа бидэнд өгөв. 

Биднийг гэсэн Бурханы хайр бол бидний юу хийдэг эсвэл юу хийдэггүйд үндэслэдэггүй болохыг санаарай. Энэ нь Есүс бидний төлөө аль хэдийнээ юу хийсэнд үндэслэдэг. Ром 5:8-д ингэж хэлсэн, "Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан." Зөвт Нэгэн биднийг Түүний нүдэнд зөвт болгох замаар, Бурханы хайрыг боломжит хамгийн хүчит аргаар үзүүлэхийн тулд Христийн мэндэлсэн баяраар төрсөн.  

Залбирал: Ааваа, Та бол гайхамшигт нигүүлслээр дүүрэн Нэгэн! Таны Хүү, Есүст итгэх итгэлээр дамжуулан өнөөдөр би Таны зөвт байдлыг хүлээн авч байна. Зөвхөн Есүс миний төлөө хийсэн зүйлээс болж би Танд таалагддаг болохыг ойлголоо. Баярлалаа Есүс намайг хучсанд. Би бол Таны зөвт байдал дотор аюулгүй гэдгийг мэдсэн итгэлтэй байдлаас хүчийг надад өгөөч. Би өөрийнхөө хүчээр үүнийг олж аваагүй болохыг санахад надад туслаач тэгснээрээ би бүхий л амьдралынхаа туршид даруу байдал болон талархалтайгаар Танд үйлчлэх боломжтой болох юм.

Өнөөдрийн зургийг эндээс татаж авна уу.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Advent: The Journey to Christmas

Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Church of the Highlands-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.churchofthehighlands.com/