Адвент: Христ мэндэлсэн баярт хүрэх аянЗагвар
Даруу эхлэлүүд
Бэтлэхэм бол тухайн орон нутгын том хотуудтай харьцуулбал жижигхэн хот байлаа. Мика 5:2-т, "чи өчүүхэн" гэж Бэтлэхэмийн талаар дурдсан байдаг. Бурхан энэ дэлхийд ирэхээр яагаад ийм чухал бус газрыг сонгосон бэ? Энэ нь Хаадын Хаад төрөхөд тохирохуйц газар байсан гэж үү?
Юу гэвэл, дэлхийн үздэг агуу гэсэн тодорхойлолт Бурханы сонирхолыг хэзээ ч татаж байгаагүй. Баян чинээлэг байдал, нэр төр, алдар хүнд, эрх мэдэл-эдгээрээс аль нь ч Бурханы сонирхолыг татдаг зүйл байгаагүй. Паул Коринт хотынхонд хандан ийнхүү хэлсэн, "'Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мунхгийг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ." Хэн нэгний амьдралд Түүний хийж чадах зүйл тэдний дэлхий дээрх байр сууриар хязгаарлагддаггүй. Хэрэв Бэтлэхэм нь "өчүүхэн газар" байсан юм бол Хүүгийнхээ амьдралыг тэнд эхлүүлэх байдлаас Бурхан ямар их алдрыг хүлээн авах бол? Есүсийн амьдралаа хаанаас эхлүүлсэн нь хаанчлалын төлөө Тэрээр юуг хийж чадахыг нь хязгаарлаагүй. Энэ нь бас бидний хувьд ч гэсэн адилхан биш гэж үү?
Залбирал: Ааваа, чадамжийг маань хязгаарлах боломжийг амьдралын маань хамгийн доод цэгт олгоогүйн тань төлөө Танд талархъя. Төгс бус над шиг хүнд тэнгэрлэг зорилгыг өгсөний тань төлөө Танд талархъя. Сул дорой байдлаас минь намайг авч гардаг гайхалтай хүч чадлын тань төлөө би Таныг магтъя. Миний хаанаас эхэлсэнээс үл хамааран Та намайг хүргэх гэсэн газартаа хүргэх болно гэдгийг би мэднэ. Гайхалтай зүйлс даруу газраас эхэлдэг болохыг надад харуулсны тань төлөө Есүс Тандаа баярлалаа.
Өнөөдрийн зургийг эндээс татаж авна уу.
Энэ төлөвлөгөөний тухай
Христийн мэндэлсэн баяр бол түүхэн дэх хамгийн агуу түүх юм: энэ бол Бурханы төгс итгэлтэй байдал, хүч чадал, аврал болон үл төгсөх хайрын тухай түүх юм. Ертөнцийг нүглээс аврах Бурханы нарийн төлөвлөгөө ба Хүүгийнх нь төрөлтөөр дамжуулан Бурханы амласан амлалтыг олж мэдэхийн тулд дараагийн 25 хоногийн турш хамтдаа аялцгаая.
More