Христ мэндлэх үеийн дүр зурагЗагвар
Христ мэндлэх үеийн дүр зурагт дүрслэгдсэн хүмүүсийн хамгийн сүүлийн бүлэг бол мэргэд мөн. Эдгээр нь Христ мэндэлсэн шөнө од тэнгэрт үзэгдэхийг харсан иудей итгэлтэй хүмүүс биш, одон орон судлаачид байсан болов уу. Энэ үйл явдал дэлхийн одон оронд өөрчлөлтийг авч ирэхийг зөгнөсөн болохыг тэд мэдэцгээсэн байв. Тэд энэ үйл явдлын эх сурвалжийг олохын тулд аялцгаасан бөгөөд Христ мэндлэх талаарх мэдээг гарцаагүй сонссон байсан болов уу. Тэд шинэ хааныг хүндлэн магтахын тулд Түүнтэй танилцахыг хүссэн учраас Херод хаан дээр очицгоов.
Херод, Ромын засаглалаас Израилын хаан байхаар томилогдсон хүн болохынхоо хувьд түүний хаанчлал дахь энэ заналхийллийг сонсоод тийм ч таатай хүлээж аваагүй. Энэ бол Херод болон мэргэдийн хоорондох ялгаа байсан: Херод заналхийлэл гэж харж байсан бол мэргэд найдвар гэж харсан. Херод Христийг өөрийг нь аварч болох Аврагч гэж хараагүй харин Израилыг хянах хяналт болоод түүний гаргах шийдвэрт үзүүлэх заналхийлэл гэж харсан. Херод ганцаараа тушаал өгөгч, хууль дүрмийг тогтоогч нэгэн байв. Гэхдээ, мэргэд Бурханыг магтан хүндлэх байдалтайгаар өсөж торниогүй ч гэсэн Христ мэндэлсэн нь ямар нэгэн хүчирхэг бөгөөд гайхалтай зүйлийг үзүүлж буй гэдгийг мэдэж байлаа. Тэд Христ мэндлэх талаарх мэдээг сонсоод, найдварыг олж харсан бөгөөд баяр хөөрийг мэдэрсэн.
Бидний амьдрал ч бас үүнтэй адилхан сонголтуудтай тулгардаг. Бид Христийн талаар сонсож, Сайнмэдээг ойлгох үед, Тэр бидний Аврагч бөгөөд бидний Хаан болдог. Энэ нь бид амьдралдаа шийдвэр гаргах хяналтаа Түүнд бууж өгч байна гэсэн үг. Одоо бид өөрсөд дээрээ биш харин Хаан дээр анхаарлаа төвлөрүүлсэн амьдралаар амьдрах болсон. Тэгэхээр, та Херодтой адилхан Христийг заналхийлэл гэж харж байна уу? эсвэл амьдрал дахь найдвар гэж мэргэдийн адилаар Христийг хардаг уу? гэдэг асуултууд гарч ирнэ.
Тусган бодох асуултууд:
Христийг олохын тулд мэргэд яагаад ийм хол замыг туулсан гэж та бодож байна вэ?
Христтэй алхах алхааныхаа аль хэсгийн хяналтыг Түүнд өгөх тал дээр та тэмцэлддэг вэ?
Христийг та заналхийлэл гэж хардаг уу эсвэл амьдрал дахь найдвар гэж хардаг уу?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Христ мэндэлсэн баяраар гэр бүлүүдийн үйлддэг олон уламжлалуудын нэг бол Христ мэндлэх үеийн дүр зургийг харуулах байдаг. Ихэнхдээ бид Мариа, Иосеф, хоньчид, хоньд болоод мэргэд хонины тэвшинд хэвтэх бяцхан хүүхдийг тойрон хүрээлсэн байхыг нь хардаг. Энэ бол Христийн мэндлэх үеийг бидэнд сануулах дүр зураг аж. Гэхдээ энэ дүр зурагтай хэт их танил болсон байдал маань тэр онцгой шөнө дөлөөр хүн нэг бүрийг төлөөлөх хүмүүсийг мартахад хүргэх боломжтой.
More