Христ мэндлэх үеийн дүр зурагЗагвар

The Nativity Scene

4-с 3 дахь өдөр

Эрт дээр үед Ромчууд цэрэг дайнд ялалт байгуулах, шинээр энх тайвны гэрээ байгуулах эсвэл шинэ хаан төрөх үед таньдаг мэддэг бүх хүнд сайхан мэдээг дуулгахаар элчийг илгээдэг байжээ. Тэр үед олон нийтийн харилцааны хэрэгсэл эсвэл олон хүнтэй нэг дор харилцах ямар ч арга зам байгаагүй учраас эдгээр элч нар маш чухал үүрэг гүйцэтгэдэг байв.

Ромын засаглалын үед сайн мэдээ амаар тараагддаг байлаа. Ромын эзэмшлийн үндэстэн болох Израилыг одоо харцгаая. Шөнө дунд, алслагдмал тосгонд, малын бэлчээр дээр хэсэг хоньчид хоньдоо хариулж байх зуураа аль болох дулаахан байхыг хичээцгээж байлаа. Гэнэт хурц гэрэл түнэр харанхуй шөнийг өдөр мэт гэрэлтүүлэн, тэнгэрэлч нар үзэгдэн шинэ хаан төрсөн сайхан мэдээг тэдэнд тунхагласан.

Ромын хаан биш харин бүх дэлхийг Аврагч төрлөө.

Энэ мэдээг дуулаад тэд шинэ төрсөн хүүг харахаар хар хурдаараа гүйцгээв. Тэд Христийг харсныхаа дараа, сонссон зүйлээ тосгон даяар таарсан бүхий л хүнд хэлцгээжээ.

Хоньчдод өгөгдсөн сайн мэдээ бидэнд ч мөн адил өгөгдсөн бөгөөд бид ч бас дэлхийн Аврагч төрлөө гэдэг гайхамшигтай мэдээг бусдад дуулгах ёстой. Христ төрсөн гэдэг сайхан мэдээг шөнө дунд хүн бүрд дуулгахаар хаалгыг нь тогшихоос хоньчид огтхон ч ичээгүй. Христийн төрөлтөөр зогсохгүй мөн Түүний үхэл ба дахин амилалтыг бүх дэлхийд тунхаглан зарлах боломж бидэнд бий. Яг л Ромын элч нар болоод хоньчидын адилаар нөлөө үзүүлдэг хүрээллийнхээ бүхий л хүнд Хүүгийнх нь талаарх сайнмэдээг тараахыг Бурхан биднээс хүсэж байна.

Тусган бодох асуултууд:

Өнөөдөр бидэнд хоньчидтой харьцуулахад Есүсийн талаарх сайнмэдээг хүмүүст тараах, харилцаа холбоо тогтоох ямар давуу чадварууд байна вэ?

Христийн талаарх сайнмэдээг тараах боломжийг эрж хайх, тэдний төлөө залбирч болох ямар гурван хүн нөлөөллийн хүрээлэлд тан байна вэ? Энэ талаар яг одоо залбир.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Nativity Scene

Христ мэндэлсэн баяраар гэр бүлүүдийн үйлддэг олон уламжлалуудын нэг бол Христ мэндлэх үеийн дүр зургийг харуулах байдаг. Ихэнхдээ бид Мариа, Иосеф, хоньчид, хоньд болоод мэргэд хонины тэвшинд хэвтэх бяцхан хүүхдийг тойрон хүрээлсэн байхыг нь хардаг. Энэ бол Христийн мэндлэх үеийг бидэнд сануулах дүр зураг аж. Гэхдээ энэ дүр зурагтай хэт их танил болсон байдал маань тэр онцгой шөнө дөлөөр хүн нэг бүрийг төлөөлөх хүмүүсийг мартахад хүргэх боломжтой.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Youth Commission International-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://yciclubs.com