Таныг үхсэний дараах нэг минутЗагвар
Байгаагаар нь
"Энэ амьдралыг Тэнгэрулс чухал бус болгодоггүй; энэ нь үүнийг хамаагүй чухал зүйл болгодог аж." -Билли Грам
Олон өрөөтэй, Эцэгийнхээ орон гэр, бидэнд зориулан бэлтгэх орон гэр гэж Есүс тэнгэрулсыг хэлсэн байдаг. Энэ нь бидний төсөөлж бодохоос ч хамаагүй агуу гайхалтай зүйлийг бэлгэдэх маягаар төсөөлүүлсэн зүйл байж болох хэдий ч энэ нь сайн сайхан дүр төрх учир нь мөнхийн мөнхөд тэнд байсан Хэн нэгнээр энэ нь сонгогдсон аж. Тэнгэрулс бол бидний төсөөлж чадахаас хамаагүй агуу гайхалтай зүйл—учир нь ийм байгаагүйсэн бол Бурхан яагаад үүнийг орон гэрээ болгоно гэж?
Тэнгэрулс бол Бурханы орон гэр мөн бидний ч орон гэр боловч энэ нь үүлэн дундах сувдан хаалга бүхий орон гэрээс хамаагүй давсан зүйл юм. "Бурхан сансарт байгаа юм биш харин сансар огторгуй Бурхан дотор байдаг." гэж бичихдээ Си.Эс. Льюис Тэнгэрулсын талаар бичжээ. Юу гэнээ? Үндсэндээ Бурхан Өөрийнхөө бүтээл дотор орших боломжгүй. Тэнгэрулс бол Бурханы орших газраас хамаагүй давсан зүйл; энэ бол Түүний халуун дулаан байдал, гайхамшгийг хамтад нь өөртөө агуулах газар аж. Тэнд ч бас Тэр бидэнд зориулан орон гэрийг бэлтгэсэн болохыг мөн Есүс бидэнд сануулдаг.
Гэртээ харих ямар сайхан байдгийг та мэдэх үү? Та гүн амьсгаа авч, өөрийнхөөрөө байх боломжтой болдог. Зочин гэрт минь ирэх үед бид юу гэж хэлдэг билээ? "Гэртээ байгаа юм шиг байгаарай." гэж бид хэлдэг. Эцэст нь тэнгэрулс тэр л гэрийн мэдрэмжийг бүрэн мэдрүүлэх хэдий ч энэ нь мөн үүнээс хамаагүй давсан зүйл болох—энэ нь Бурхан гэртээ байгаа байдал аж.
Энэ бүхэн бидний хувьд ямар утга учиртай зүйл вэ? Энэ нь тэнгэрулс бол итгэж найдан хүлээхээс аргагүй зүйл гэсэн үг. Уралдаанд уралдан, Бурхан Өөрийнхөө орон гэрээ болгосон тэр л газар руу онилсон байдлаар бүхий л амьдралаа амьдрах зохистой зүйл аж. Энэ нь бидний хүсэх, бодох эсвэл төсөөлөхөөс хамаагүй агуу утга учиртай.
Өнөөдөр таны өдөрт энэ нь дараах утга учиртай аж. Матай 6:9-13 дээрх Эзэний залбирлыг унших үедээ Бурханы орон гэрийн агуу байдалд энэ залбирал дахь хүч чадлыг сануулах боломжийг олгоорой. Есүсийн үгсийг давтан, тэнгэрт шигээ энэ дэлхий дээр Бурханы хүсэл биелэх болтугай хэмээн гуйх үедээ амьдралд тань, гэр бүлд тань, эргэн тойронд тань, дэлхийд тань сайн тохироогүй зүйлсийн талаар эргэцүүлэн бод. Тэгээд, Тэнгэрулсад ямар байдалтайбайдгийг санаарай. Энэ ньБурханыг Өөрийг нь агуулсан. Таны хэмжих санаа зоволт, зовлон бэрхшээл зэрэг бүхий л зүйлээ мөн таныг хэмжихийг хичээх бүхнийг тэнгэрулсад танд зориулан аль хэдийнээ орон гэрийг бэлтгэсэн хэмжээлшгүй хайрын Эцэгээрээ эзэмдүүлэгтүн.
Залбир: Бурхан минь ээ, Тэнгэрулсад миний сүнсэнд зорилж орон гэрийг бэлтгэсний тань төлөө Танд талархъя. Тэнгэрт шигээ миний амьдралд Таны хүсэл өнөөдөр биелэх болтугай.
Энэ төлөвлөгөөний тухай
Си.Эс.Льюис хэлэхдээ: Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно." Өөрөөр хэлбэл, үхсэнийхээ дараа юу болоход итгэдэгээс шалтгаалан өнөөдөр юу хийх чинь үүрд бүхнийг өөрчлөх болно. Пастор Крейг Грошелын шинэ цуврал болох Үхсэний Дараах Нэг Минут-тай хамтатган энэхүү Life.Church-ийн Библи Уншлагын Төлөвлөгөөг өнөөдөр эхлүүлнэ үү.
More