Таныг үхсэний дараах нэг минутЗагвар
Тэнгэрулсын нэгэн хэсэг
"Эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно." -Есүс
Там бол хэзээ ч цангааг нь тайлах боломжгүй цангалт мөн боловч, тэнгэрулс бол амсалт бүрээр улам илүү амттай болох, хэзээ ч дуусашгүй, хамгийн гайхалтай ундаа юм. Үүний гайхалтай амсалт бүр хүний мэдрэмжээр амсаж, харж, үнэртэж, сонсож, хүрч эсвэл бодож сэтгэж чадахаас маань хамаагүй давсан байдаг.
"Тэнгэрулсын нэгэн хэсэг" гэж өмнө нь дүйцүүлэн хэлж байсан зүйлийнхээ талаар эргэцүүлэн бод. Удаан уулзаагүй байсан хайртай хүнтэйгээ уулзсан, сүнслэг мэдрэмж эсвэл гайхамшигтай гоо үзэсгэлэнгийн өмнө зогсож байсан тэр үе чинь байж болох юм. Таны үзэж туулсан зүйл бол зүгээр л нэг тэнгэрулсын нэгэн хэсэг байгаагүй—үнэндээ таны мэдэрсэн зүйл бол тэнгэрулсад таны нэгэн хэсэг байдаг гэдгийг харуулах аж. Бурхан зүрхэнд тань мөнх байдлыг оруулсан бөгөөд түүнээс л хойш зүрх тань Тэнгэрулсын төлөө цохилох болжээ.
Гэсэн хэдий ч яг одоо гэсэн энэ ертөнцөд маань Тэнгэрулсын нэгэн хэсгийг Тэнгэрулстай андуурах нь бараг л байдаг зүйл болон хувирчээ. Нэг хэсгийг мөн үүний дараа дахиад нэг хэсгийг олж авахын тулд чадах бүхнээ хийхэд бид өдөр хоногоо зарцуулдаг бөгөөд сэтгэл маань ханаагүй хэвээрээ л байдаг. Энэ бол цоо шинэ зүйл биш. Бүтээл болох бид—ямар нэгэн байдлаар Бүтээгч болох Бурханаас бага зэрэг дээр зүйлийг олж авах боломжтой гэж бодсон нь анхны хүн төрөлхтний алдаа байв. Энэ нь өөрсдийнхөө дэлхийн өчүүхэн нэгэн хэсгийг Тэнгэрулсын гайхамшигаар дүүргэсэн бидний доторх адил төсөөлөл мөн.
Энэ дэлхий дээр эд баялгийг бус харин Тэнгэрулсад орших тийм төрлийн эд баялгийг хураа гэж Тэр бидэнд сануулах үедээ Есүс энэ хандлагад маань шууд хандан өгүүлжээ. Тэнгэрулс ба дэлхийн хоорондын заагийг Есүс бүдгэрүүлээгүй учир нь энэ хоёрын хоорондын ялгааг Тэр хамгийн сайнаар мэдэж байсан. Тэр энэ дэлхий дээр байхдаа "Тэнгэрт буй" Аавдаа (Тэр үүнийг тод томруунаар харуулсан) хандан залбир гэж Тэр бидэнд тушаасан. Юуны төлөө залбир гэж тушаасныг та санаж байна уу? Бурханы хүсэл тэнгэрт шигээ энэ дэлхий дээр мөн биелэх болтугай гэж Тэр залбирсан. Тэр энэ хоёрыг тус тусдаа зүйл болохыг, дэлхий дээр Тэнгэрулсыг сонгохоос эхэлдэг болохыг бидэнд бататгахын хамт харуулжээ. Учир нь эд баялаг чинь хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.
Залбир: Бурхан минь ээ, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ миний амьдралд энэ дэлхий дээр биелэх болтугай гэж би хүсэж байна. Би Таны нигүүлсэл, Таны оршихуй, Таны Ариун сүнс хувиа хичээсэн хүслүүдийг маань орлуулах болтугай гэж эдгээрийг урьж байна. Тэнгэрулсад Таны нандигнадаг эд баялгийг энэ дэлхий дээр хураахад надад туслаач.
Энэ төлөвлөгөөний тухай
Си.Эс.Льюис хэлэхдээ: Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно." Өөрөөр хэлбэл, үхсэнийхээ дараа юу болоход итгэдэгээс шалтгаалан өнөөдөр юу хийх чинь үүрд бүхнийг өөрчлөх болно. Пастор Крейг Грошелын шинэ цуврал болох Үхсэний Дараах Нэг Минут-тай хамтатган энэхүү Life.Church-ийн Библи Уншлагын Төлөвлөгөөг өнөөдөр эхлүүлнэ үү.
More