Таныг үхсэний дараах нэг минутЗагвар

One Minute After You Die

6-с 3 дахь өдөр

Там

“Хүний сонголтод хэрхэн хүндэтгэлтэй хандах Бурханы дохио болж там үзэгддэг. Бурхантай мөнхөд байх, Түүнийг магтан хүндлэх эсвэл Бурхангүйгээр өөрсдийгөө хүндлэн амьдрахын аль нь ч бай бид сонголтынхоо дагуу л хүлээн авдаг." -Жэй. Ай. Паркер

Библид тогтсон хоёр газар гардаг. Эхнээс төгсгөл хүртэл энэ талаар бид ахин дахин сонсдог. Эдгээр нь Тэнгэрулс ба дэлхий аж. Гэвч Библид гуравдахь газар гардаг нь: Там юм.

Бидний ихэнх нь энэ талаар ярихдаа тийм ч тухтай байдаггүй. Энэ талаар тийм ч ихийг мэддэггүйгээс эсвэл энэ талаар Есүс хэрхэн дурдсан учраас биш харин бид, "Хайрлагч Бурхан хүмүүсийг Там руу явахыг нь хэрхэн зөвшөөрдөг гэж?" хэмээн гайхширдаг учраас аж.

Бурхан сонголтыг бий болгоод улмаар Өөрийг нь сонгоход Тэр биднийг хүчлээгүй. Энэ нь сонголтын бодит байдлыг үгүйсгэх болно. Тэр сонголтыг бий болгосон атлаа шийтгэлийг хүчингүй болгоогүй. Энэ нь сонголтын хүчинтэй байдлыг үгүйсгэх болно. Эцэст нь, Бурхан сонголтыг бий болгосон атлаа улмаар үүний үр нөлөөг бидэнд үзүүлэхээ мартаагүй. Энэ нь сонголтын илэрхий байдлыг үгүйсгэх байсан. Үгүй дээ, Бурхан Өөрийнхөө сайн сайхан болохынхоо улмаас бидэнд сонголтыг өгсөн, энэ нь хаашаа биднийг хөтлөхийг бидэнд харуулсан, өөрсдийнхөө явах замыг сонгох боломжийг бидэнд олгосон тэгээд сонгосон замаараа алхах боломжийг бидэнд мөн олгов.

Там бол Бурхангүйгээр амьдрах сонголтуудын урт замын төгсгөл юм. Тэр сонголтыг олонтоо хийсний үр дүнд энэ нь итгэлийн тогтолцоо болон хувирдаг тиймээс ихэнх тохиолдолд энэ нь мөнхөд бодит үнэн болон хувирдаг. Өөрийг нь сонгоход биднийг хүчлэхгүй байх Бурханы хайрын дагуух шийдвэрийн үр дүн нь там юм.

Энэ дэлхий дээрх Есүсийн амьдрал, үхэл, дахин амилалт хүн бүрт Бурхантай хамт амьдрах мөнхийн амьдралыг сонгох арга замыг гаргаж өгсөн. Үндсэндээ, үхэл ба тамын хүчийг ялахын тулд Тэр иржээ.

Есүс ихэнхдээ тамыг тухайн хотын хогын цэг ба гэмт хэрэгтнүүд болон хогыг хүхэр, галаар шатаж буй оршуулгын газар—Гехенна гэж нэрлэдэг. Өөр нэгэн удаа Тэр тамыг өт хорхой ч үл үхэх газар гэжээ. Өөрөөр хэлбэл, там оршин суугчдаа мөнхөд залгидаг. Энэ бол Бурханы нигүүлслээс гадна олж авахыг хүсэх хүсэл бүрийн хариу аж. Өөрийнхөө бий болгосон хоосон байдлаар дүүрэх гэсэн хэзээ ч дуусашгүй хүслээс ирэх бүхий л зүйл аж. Энэ бол өөрөө өөрийгөө уухыг хичээхээсээ болоод дүрэлзэн шатахаас бий болсон ангалт цангалт аж.

Сайн мэдээ: Хэрэв та Есүсийг дагаж байгаа бол сүнсний тань хүрэх газар бол там хэзээ ч байхгүй. Гэсэн хэдий ч, Есүсийг дагах гэдэг нь Тамыг ялан дийлж, хоосруулахуйц амьдралаар амьдрах гэсэн үг юм. Хэн ч мөхөхгүй байх гэдэг бол Эзэний хүсэл. Хэн ч мөхөхгүй байх болно гэсэн Бурханы хүсэлтэй та хэрхэн хамтран ажиллаж болох вэ?

Залбир: Бурхан минь, надад сонголтыг өгсөний тань төлөө Танд талархъя. Өөрөө өөрөөрөө идэгдэхгүй байхад надад туслаач. Үүнийхээ оронд, үргэлж Таныг сонгох мөн Таныг сонгоход бусдыг дагуулах хүч чадлыг надад өгөөч. Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

One Minute After You Die

Си.Эс.Льюис хэлэхдээ: Тэнгэрулс руу хараагаа онилох үед дэлхийтэй та 'холбогдох' болно. Дэлхий рүү хараагаа онил танд аль нь ч олдохгүй байх болно." Өөрөөр хэлбэл, үхсэнийхээ дараа юу болоход итгэдэгээс шалтгаалан өнөөдөр юу хийх чинь үүрд бүхнийг өөрчлөх болно. Пастор Крейг Грошелын шинэ цуврал болох Үхсэний Дараах Нэг Минут-тай хамтатган энэхүү Life.Church-ийн Библи Уншлагын Төлөвлөгөөг өнөөдөр эхлүүлнэ үү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Life.Church-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.life.church/