Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар
“Та хэн нэгэнд хайртай болох үед”
Есүсийг бүрэн дүүрэн бас солиортлоо хайрласан хүнтэй та танилцаж байсан уу? Би тийм хүнтэй танилцаж байсан. Миний эхнэрийн эмээ Клара.
Өглөө бүр Клара орныхоо хажууд сөгдөн суугаад өөрийнхөө Аврагч, Хайртай Нэгэнтэйгээ онцгой цагийг өнгөрүүлдэг байлаа; тэр өдөртөө зүгээр л тэр орны өнцөгийг харах үед л баярын нулимс нүдийг минь дүүргэдэг, Түүний оршихуйд сөгдөн өнгөрүүлэх дараагийн өглөөний хүлээлтийг авч ирдэг байсан.
Клара эмээ Бурханд хандан бид үнэхээр хайртай хүндээ хэрхэн ханддаг тийм л хандлагаар ханддаг байлаа.
Та хэн нэгэнд үнэхээр хайртай болох үедээ тэр хайртай хүнтэйгээ цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхийн тулд та юуг ч хийхээс буцдаггүй. Хэдийгээр богинохон хугацааг хамтдаа өнгөрүүлэх байсан ч хамаагүй хамт байхын тулд хэдэн цаг ч хамаагүй машинаар явахад та бэлэн байдаг. Тэр хүнтэйгээ ярихын тулд шөнө оройтож унтах юу ч биш байдаг. Бороонд алхах нь ядаргаатай зүйл биш харин романтик зүйл байдаг. Хайртай хүндээ та ямар ч эд хөрөнгөө зарцуулахад бэлэн байдаг. Та тэр хүнээсээ хол байх үед, энэ нь үнэхээр хэцүү, тэр ч бүү хэл энэ нь тэсэхийн аргагүй зовлонтой зүйл болж хувирдаг. Тэр хүнийхээ талаар л та бодсоор байдаг; хамтдаа байх боломжийг та хэзээ ч алддаггүй.
Жон Пайпер“Бурхан бол сайнмэдээ”гэдэг номондоо үнэн хэрэгтээ бид Бурханд үнэхээр хайртай юу гэдэг асуултыг асуудаг:
“Дараах асуулт бол бидний үеийнхэнд—болон бүхий л үеийнхэнд—тавигддаг эгзэгтэй асуулт: ямар ч өвчин зовлонгүй, энэ дэлхий дээрх бүх найзуудтайгаа хамт, дуртай бүх хоол чинь байх, таны дуртай бүхий л чөлөөт цагаа өнгөрүүлдэг үйл ажиллагаануудтай, таны нүдээр үзсэн бүхий л байгалийн үзэсгэлэнт газартай, таны мэдэрсэн бүхий л бие махбодийн таашаал бүхий, хүмүүсийн хооронд маргаан хэрүүл байхгүй, эсвэл байгалийн ямар нэгэн гамшиг байхгүй тийм даваажинд Христ тэнд байхгүй байсан бол та сэтгэл хангалуун байх уу?”
Эдгээр үгсийг уншаад хэдэн хүн,“Энэ нь надад магадгүй зүгээр байж болох л юм” хэмээн хэлэх бол? Клара эмээ Бурханд ямар гал халуунаар дурласан байсан шиг та ч бас Бурханд тийм гүн гүнзгий хайртай бол Христ байхгүй диваажинд хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүйгээ та сайн мэднэ.
*Бурханыг бүрэн дүүрэн бас солиортлоо хайрласан хүнтэй та танилцаж байсан уу? Хэрэв боломжтой бол өнөөдөр тэр хүн рүүгээ утасдаад улмаар Эзэнтэй харилцах харилцааныхаа талаар, хэрхэн Аврагчийг хайрлах хайраа өсгөх боломжтой талаар ярилц.
Эцэст нь, энэ бичлэгийг үзээд ярилцсан зүйлсийн талаар тунгаан бод:
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.
More