Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар

Crazy Love With Francis Chan

7-с 4 дахь өдөр

“Бүлээн нэгэний хувийн мэдээллийг агуулах хавтас”

Та өөрийгөө Есүс Христэд байгаа бүхнээрээ хайртай нэгэн гэж тодорхойлох уу? Эсвэл тал зүрхээрээ, бүлээн бас хэсэгхэн зүйлсэд өөрийгөө зориулсан гэсэн үгс танд тохирох уу?

Библи дээр өөрсдийгөө шалга гэж бидэнд хэлсэн байдаг, тиймээс бүлээн хүмүүс яг ямархуу байдалтай харагдах боломжтой талаарх тодорхойлолтыг би танд санал болгож байна. Эдгээр жишээнүүдийг унших үедээ, өөрийнхөө хэн болох, өнөөдөр та хэрхэн амьдарч байгаа талаараа эрэл хайгуулыг хийн, шударгаар өөрийгөө дүгнээсэй хэмээн би таныг урамшуулж байна.

Бүлээн хүмүүс:

  • Тогтмол цуглаанд явдаг. Энэ нь тэднээс шаардагддаг зүйл бөгөөд, энэ нь“сайн Христитгэлтнүүдийн” хийдэг зүйл гэж тэд итгэдэг учраас, тэд цуглаанд явдаг.
  • Амьдралын хэв маягынх нь хэв хэмжээг алдагдуулахгүй л байх үед тэд буяны байгууллага болон цуглаанд… мөнгө өгдөг. Хэрэв тэдэнд бага зэрэг илүүдэл байгаа бөгөөд энэ нь өгөхөд амархан бас аюулгүй үед тэд өгдөг.
  • Цуглаанд бас цуглаанаас гадуур аль алинд нь таалагдах хүсэлтэй; өөрсдийнх нь зүрх сэтгэл, амьдралын талаар Бурхан юу гэж бодох бол гэдгээс илүүтэйгээр бусад хүмүүс тэдний үйлдлийг юу гэж бодох бол гэдэгт илүүтэй анхаарал тавьдаг.
  • Гэм нүглээсээ аврагдахыг тэр бүр хүсдэггүй; тэд зөвхөн гэм нүглийн төлөөх шийтгэлээс л аврагдахыг хүсдэг.
  • Христийн төлөө эрс тэс зүйлсийг хийдэг хүмүүсийн талаарх түүхийг сонсоод сэтгэл эмзэглэдэг хэдий ч тэд тийм үйлдлийг үйлддэггүй. Есүс Өөрийнхөө бүх дагалдагчдын хийгээсэй гэж хүсдэг зүйлсийг бүлээн хүмүүс “эрс тэс” гэж нэрлэдэг.
  • Хөршүүдтэйгээ, хамт ажилладаг хүмүүстэйгээ эсвэл найзуудтайгаа өөрсдийнхөө итгэлийг хуваалцах нь маш ховор. Бусад хүмүүс өөрсдийг нь түлхэхийг тэд хүсдэггүй, шашин гэх мэт хувийн асуудлуудын талаар ярилцах байдлаар хүмүүсийг тэд эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй.
  • Өөрсдийгөө шашинаас ангид дэлхийтэй харьцуулах байдлаар өөрсдийнхөө ёс суртахуун эсвэл “хэр сайн нэгэн болохоо”хэмждэг. Хажуугийн айлын хүнтэй харьцуулбал хамаагүй дээр нэгэн болохдоо тэд сэтгэл хангалуун байдаг.
  • Тэд Есүст хайртай, Тэр тэдний амьдралын нэгэн хэсэг мөн гэж хэлдэг. Гэвч зөвхөн нэгэн хэсэг нь л мөн. Тэд Түүнд цаг хугацаа, мөнгө, бодол санааныхаа хэсэгхэнийг л зориулдаг боловч Түүнд өөрсдийнхөө амьдралыг удирдах боломжийг олгодоггүй.
  • Бурханд хайртай хэдий ч тэд Түүнийг бүх зүрх, бүх сэтгэл болон бүх хүчээрээ хайрладаггүй.
  • Бусдыг хайрладаг хэдий ч өөрсдийгөө хайрладаг шигээ тэднийг хайрлахыг хичээдэггүй.

*“Бүлээн зан чанарын”хэд нь таны амьдралд цуурайтан байна вэ? Зүрх сэтгэлийг тань зөөлрүүлэхийн төлөө Бурханд хандан залбираад энэ долоо хоногийн турш нэг онцгой зан чанар дээр ажиллахын тулд (бас залбирахын тулд) тэр зан чанарыг сонгон ав.

Эцэст нь, энэ бичлэгийг үзээд ярилцсан зүйлсийн талаар тунгаан бод:

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Love With Francis Chan

Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг ашиглах эрхийг олгосон Давид Си Күүкэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: http://www.dccpromo.com/crazy_love/