Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар

Crazy Love With Francis Chan

7-с 3 дахь өдөр

“Галзуу хайр”

Хэрэв та сүмд ямар нэгэн хэмжээгээр явж үзсэн бол Бурхан бидэнд хайртай талаар хэзээ нэгэн цагт сонсож байсан нь лавтай. Энэ ойлголт нь надад зүгээр л заагдсан ойлголт байснаас биш, би үнэн гэдгийг нь ямар ч эргэлзээгүйгээр мэддэг зүйл биш байсан нь миний хувьд асуудалтай байсан. Олон жилийн туршид би Бурханы хайрыг толгойдоо “хүлээн авч”, “Бурхан ямархуу Бурхан юм бол” гэдэг асуултанд зөв хариуг өгдөг байлаа. Гэхдээ би үүнийг зүрхэндээ бүрэн ойлгоогүй байсан юм.

Бурханы хайрын талаар эндүү ойлгосон хүн нь ганцхан би байсан гэж бодохгүй л байна. Ихэнх хүмүүст өөрт нь хандсан Бурханы хувирашгүй, хязгааргүй хайрыг ойлгоход, итгэхэд эсвэл хүлээн авахад хэцүү үе ямар нэг хэмжээгээр байдаг.

Талархууштай нь, би өөрөө аав болсны дараа Бурхантай харилцах миний хувийн харилцаанд томоохон эргэлт гарсан явдал юм. Миний том охин мэндлээд удаагүй байхад би Бурханы талаар ямар ташаа ойлголттой явж байснаа олж харсан. Миний хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл гэвэл бидний тухай Бурханы мэдрэмж байлаа. Би охиныхоо талаар үргэлж бодно. Шөнө унтаж байхад нь түүний төлөө залбирна. Үзэхийг хүссэн хэнд ч бай түүний зургийг үзүүлнэ. Би охиндоо бүхнийг өгөхийг хүссэн.

Миний хүүхдүүдээ гэсэн хайр ба хүсэл тэмүүлэл хэрхэн хүчтэй оргилж байгааг харахдаа Бурхан биднийг хичнээн их хүсэн тэмүүлж, хайрладаг болохыг ухаарсан. Охины минь намайг гэсэн хайр, надтай хамт байх гэсэн эрмэлзлийг харах хамгийн гайхалтай зүйл. Хүүхдээсээ ундрах тэр их тэмүүллийг мэдрэх нь юутай ч зүйрлүүлэшгүй мэдрэмж.

Энэ үйл явдлаар дамжуулан миний хүүхдээ гэсэн чин эрмэлзэл бол намайг болон бүтээсэн хүн бүрээ гэсэн Бурханы агуу хайрын дэргэд өчүүхэн сулхан цуурай мэт гэдгийг ойлгосон. Дэлхийлэг, гэм нүгэлтэй эцэг болох би хүүхдүүддээ маш их хайртай. Миний хүүхдүүдээ хайрладаг хайраас хязгааргүй ихээр хайрлах чадалтай тэнгэрлэг, төгс Аавдаа би хэрхэн итгэхгүй байж чадах вэ?

* Танд хувьчлан хандсан Бурханы агуу хайранд та итгэдэг үү? Энэ мэдлэгийг толгойноос зүрх сэтгэл рүүгээ оруулахад туслахын тулд та юу хийж чадах вэ?

Төгсгөлд нь энэ видеог үзээд ярилцсан сэдвүүдийн талаар бодож үзээрэй:

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Love With Francis Chan

Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг ашиглах эрхийг олгосон Давид Си Күүкэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: http://www.dccpromo.com/crazy_love/